Нийгэм мэдээ

Хөвсгөл аймгийн Галт суманд унаач хүүхэд амиа алдсанд хэн хариуцлага хүлээх вэ

Хүний Эрхийн Үндэсний комиссоос зарим аймагт хурданг морины уралдаан болон морины ажил зохион байгуулсан талаар мэдээлэл өгсөн билээ.

Энэ үеэр ХЭҮК-ийн Гомдол, хяналт шалгалтын хэсгийн дарга Г.Ууганбаатар сар шинийн өмнөхөн Хөвсгөл аймгийн Галт суманд унаач хүүхэд амь насаа алдсан талаар хэлсэн юм. Одоогийн байдлаар цагдаагийн байгууллагаас хяналт, шалгалтын ажиллагаа үргэлжилж байгааг мөн онцлов.

Уг нь жил бүрийн 11-р сарын 1-ээс тавдугаар сарын 1-ний өдрийн хооронд аливаа хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон Засгийн газрын шийдвэр бий.

Гэтэл яг энэ үеэр аймаг, орон нутгуудад нууцаар сунгаа, үсэргээ хийх, морины ажил нэрийн дор 22 унаач хүүхэд амиа алдсан байдаг. Тухайлбал өнөөдрийн ХЭҮК-ийн хийсэн мэдээлэлд дурдсанаар Өлзийт хороолол, Сүхбаатар аймгийн Онгон сум, Төв аймгийн Сэрэглэн суманд уяач олноор суурьшдаг гэдэг сутгаараа хурдан морины уралдаан, үсэргээн тасрахгүй байгааг хэлж байлаа.

Хэдийгээр орон нутгийн засаг дарга нарт шаардлага хүргүүлдэг ч авч хэлэлцдэггүй аж. Дээр дурдсанчлан Хөвсгөл аймгийн Галт суманд морины ажил хийж байсан гэх тайлбартайгаар унаач хүүхэд амиа алдсан асуудалд тус сумын Засаг дарга М.Должинжаваас хариуцлага нэхэх ёстой.

Засгийн газрын тогтоолыг дагаж, мөрдөж, энэ хугацаанд аливаа уралдаан, морины ажил гэх нөхцлөөр хүүхдийн амь нас, эрүүл мэндийг аюул эрсдэлд оруулахгүй байх үүрэг нь аймаг, сумдын Засаг дарга нарт бий.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Цагдаагаар шалгуулаач. Насанд хүрээгүй хүн амь насаа алдвал шадгадаг ! Бурууьай этгээд нь биеэ хамгаадах чадваргүй насанд хзрээгүй гэдгээр ял нь хүндэрдэг.

Back to top button