Top StoriesНИЙГЭМНийгэм ярилцлага

Бөх тайлбарлагч О.Наранбаатар: Бид хэнийг ч орчуулж, хуулаагүй өөрсдийнхөө түүхийг бүтээж байгаа

Сүүлийн үед иргэд үндэсний бөхийн тайлбарыг шүүмжлэх болсон билээ. Үүн дээр зарим иргэд эсрэг байр суурь илэрхийлж нийгэмд багагүй хэлэлцүүлэг өрнөөд амжсан. Тэгвэл үндэсний бөхийн тайлбар, хөгжил болон мэхний талаар үндэсний спорт судлаач, улсын бөх тайлбарлагч О.Наранбаатартай ярилцлаа.

-Зүүн аймаг хурдаараа, баруун аймаг бөхөөрөө гэж ярьдаг. Бөх удам дагаж төрдөг байх. Монголын бөхийн удам аль нутагт төвлөрч байгаа бол?

-Монголын зүүн хязгаар болох Сэцэн хан аймаг 100 гаруй жил морь, бөхөөрөө дийлдээгүй гэдэг. Хэнтий аймагт гэхэд л найман аваргын хөшөөтэй шүү дээ. Тэгэхээр Сэцэн хан аймаг олон мундаг бөхтэй байсан нь үнэн. Яваандаа бөх нь төвийн нутаг руу шилжсэн.

-Цаашдаа аль нутгаас том цолтонууд төрөх бол?

-Цаг хугацааны явцад Улаанбаатар хот бөхийн том голомт болж магадгүй. Учир нь одоо цагт сайн барилдаж байгаа том цолтой бөхчүүд бүгд нийслэлд төвлөрч байна. Хүн ам ихтэй учир спорт хурдацтай хөгжиж тив дэлхийн сонгомол бөхийн төрлүүдэд манайхан амжилттай оролцдог болсон. Үүн дээр суурилаад улсын том цолтой бөхчүүдийн удам Улаанбаатар хотоос төрөх магадлалтай. Өсвөрийн барилдаануудыг харахад ч тэр Улаанбаатарын харьяатай хүүхдүүд түлхүү сайн барилдаж байгаа нь анзаарагддаг. Аав нь орон нутгийнх хэр нь хотод нүүгээд ирчихсэн хүүхэд нь хотын харьяалалтай байх жишээний. Тэгэхээр хоёр, гурван үеийн дараагаар Улаанбаатар хотоос түлхүү бөхчүүд төрж гарах болов уу.

-Манай монгол бөхөд үндсэн хэдэн мэх байдаг юм?

-Үндсэн мэх гэвэл 30 гаруй бий. Мэх бүр ямар барьцан дээрээс эхэлж байгаа эсэхээс шалтгаалж өөр өөр болдог. Гэхдээ эхлэл адилхан хэр нь мэхний төгсгөл өөр байх боломжтой. Жишээ нь хөл аваад цацах, дэрлэх, сүлжих, өргөх, шилжүүлнэ гэх мэт хувилбаруудтай. Ингээд бодохоор нэг мэх 10-20 өөр задаргаа хувилбартай байж таарах нь. Мэх хатуу тогтсон тоотой зүйл биш. Тухайн цаг үеийнхээ барилдааны дүрэмтэй уялдаад илүү олон хувилбартай болж хөгжиж байгаа. Дүрмээ дагаад шинэ мэх бий болж байсан удаатай, цаашид ч шинэ мэх бий болох биз. Бөхчүүд ч мөн ижил дүрэмтэйгээ уялдуулж бэлтгэл, барьц байрлал, мэхний хувилбараа боловсруулдаг болсон.

-Батсуурь аваргыг шүүмжлэх зүйлгүй, барилдааны үед болдог л процесс-

-Сар шинийн барилдаанд түрүүлсэн улсын заан М.Лхагвагэрэлийн бие барилдах явцдаа уруулж, улайсан явдал болсон. Түүнийг бөх сонирхогчид шүүмжилж байна зарим нь бөхийн спортод ийм зүйл байдаг гэсэн байр суурь илэрхийлсэн. Бөх судлаач хүний хувьд энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ. Эртний үндэсний бөхийн номууд дээр мэхний болон харилцан контактын талаар бичиж үлдээсэн зүйл байдаг болов уу?

-Үндэсний бөхийн барилдааны дүрэм дээр тодорхой заасан байдаг. Тухайн барьцыг ингэж авах нь хориотой гэх мэт тус бүрийг дэлгэрэнгүй зааж өгсөн. Сая сар шинийн барилдааны дараа дархан аварга руу чиглэсэн хумсаараа маажсан гэх мэт асуудлууд нь ноцтой зүйл огтоос биш л дээ. Талбайд гараад барилдаж байгаа хоёр бөх барьц байрлалын төлөө тэмцэлдэх үед санамсаргүй болдог л процесс. Аливаа юмыг тухайн ярих зүйлээ сайн мэддэг салбарын хүн л ярих нь зөв. Гэтэл одоо үед ярьж байгаа зүйлээ огт мэдэхгүй, хөндлөнгийн хүн бусдын анхаарлыг татах зорилгоор цахим сүлжээгээр хашхирдаг болж. Тэд өөр зорилготой хүмүүс гэдэг нь батлагдсан л зүйл. Тухайн ярьсан зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээх чадвартай мэргэжлийн хүн ам нээх нь чухал. Харамсалтай нь олон нийтэд яг салбарынх нь биш хүний яриа таалагддаг, анхаарлыг нь татдаг тал байна. Магадгүй огтоос ойлголтгүй нөхөрт өөртөө нь ижил юуг ч ойлгоогүй хүний яриа зөв сонсогддог байх.

-Үндэсний бөхийн тайлбарын тухай гэнэт л нэг хүн цахим сүлжээгээр шууд лайв хийв. Огт энэ салбарын хүн биш, хамааралгүй хүн гэнэт ямар учраас цахимд орилоод эхлэв гэдгийг манай ард түмэн ойлгож, ул суурьтай бодох хэрэгтэй. Салбарын бус нөхөр гэнэт мэдэхгүй зүйлийнхээ төлөө дугараад эхэлбэл өөр зорилготой байхыг үгүйсгэх араггүй. Гэтэл манай иргэд эргэцүүлэлгүй шууд л итгэж, даган дурайж шуурч эхэлдэг. Н.Батсуурь аваргын асуудал яг л ийм зүйл болсон л доо.

-Та сая яриандаа дурдлаа бөхийн тайлбарын тухай. Саяхан цахим сүлжээгээр тайлбарын асуудал хөндөгдөөд амжсан. Энэ тухай үндэсний бөхийн улсын тайлбарлагчийн үүднээс ямар байр суурьтай байгаа вэ?

-Үндэсний бөхийн тайлбарлагч ах нарыг өөрсдийнхөө түүхийг бүтээж яваа улс гэж боддог. Монголоос өөр газар үндэсний бөх, тайлбар байхгүй учраас тэд хэнийг ч хуулж, орчуулаагүй хэр нь өөрсдийн зам мөрөө гаргаж, монгол түмэндээ дуу хоолойгоо хүргэж байгаа ах нар бүгд л мундаг, бахархмаар. Анхнаасаа бөхийн тайлбарлагч гэдэг хүнийг сонирхлоороо үндсэн ажлынхаа зай, завсраар хийдэг ажил мэтээр тухайн үеийн салбар холбоо, үзэгчид нь ойлгосоор ирж. Энэ нь тайлбарлагч хүн өөртөө цаг гаргаж, улам илүү сайжирч, мэргэжлийн болох чиг хандлагыг хаасан. Манай нэрт тайлбарлагч Ц.Батнасан ах, самбо, жүдо бөхийн дасгалжуулагч Ш.Чанрав гуай, А.Ганбаатар гэх мэт бидний сайн мэдэх хүмүүс ажлынхаа зав, зайгаар тайлбараа хийж ирсэн.

А.Ганбаатар ах 2000 оны үед Улсын наадмын бөхийн барилдааныг Монголын радиогоор орон даяар шууд тайлбарлаад ₮10 мянган төгрөг авсан гэж ярьж байсан. Ганц А.Ганбаатар гуайд тохиолдсон биш байх бүх тайлбарлагч нар ийм асуудалтай тулгардаг, нийтлэг зүйл. Үнэлэмж нь хангалтгүй байхаар бөхийн тайлбар хөгжихгүй байх нь мэдээж. Гэхдээ дээхэн үеийн ах нарыг үгүйсгэж байгаа зүйл биш. Тус бүрдээ өөрсдийн гэсэн онцлогтой, мэдрэмжтэй хүмүүс. Увсын аймгийн харьяат С.Батсүа гэж сайхан хоолойтой ах байсан. Саяхан бөх тайлбарлагч О.Батмөнх ах маань соёлын гавьяат болж бөх тайлбарлагчдын дундаас төрийн томоохон цолонд хүрсэн нь сайхан хэрэг болсон. Аймаг, сум бүрд л нэг бөх тайлбарлагч байгаа шүү дээ.

-20 жилийн өмнө амны бөхийг танидаггүй л байсан шүү дээ-

-Спортын сэтгүүлчийн анги МУБИС-д байдаг. Тэндээс мэргэжлийн тайлбарлагч нар гарах байх?

-Хувийн сонирхол нь байвал мэргэжлийн хүмүүс төгсөж буй учир хурдан хугацаанд хөгжиж гарч ирэх биз. Одоо үеийн тайлбарлагч нар бөхчүүдээ үнэхээр сайн таньдаг, мэддэг болсон. Аманд гарч байгаа хүүхдээс эхлээд аваргууд хүртэл бүх бөхийг таньдаг мэддэг болсон нь бас нэгэн хөгжил юм даа. 20 жилийн өмнө амны бөхийн танихгүй учраа бөх гэж тайлбарладаг байсан бол одоо овог нэр, нутаг устай нь хамт дууддаг мэддэг болсон. Ер нь тогтсон бөхийн тайлбар цаг үеэ дагаад хувьсан өөрчлөгдөхийг үзэгчид ойлгож мэдэрч хүлээн зөвшөөрөхгүй байна.

-Нэг хүний хоолойг сонсож дадсан учраас өөр хүний тайлбарыг хүлээж авч чаддаггүй байх тал бий юу?

-Чихэнд хоногших гэж бий л дээ. Биднийг бага байхад Ш.Чанрав гэдэг хүний хоолой үнэхээр гайхалтай санагддаг байлаа. Түүний дараагаар Ц.Батнасан ах 20 гаруй жил тайлбарласан. Хүний чихэнд ороод хэвтэнэ гэж нэг айхтар зүйл байна. Хэзээ ч гарахгүй, өөр хүний дуу хоолойг оруулахгүй. Нэг хүний тайлбар хүн бүхэнд таалагдах боломжгүй л дээ. Надаас дээш үеийнхэнд Ц.Батнасан ах бол ялтгүй супер тайлбарлагч. Ц.Батнасан ах одоо ч оргил тайлбарлагч хэвээрээ байгаа.

-Бөхчүүд бөхийн тайлбарт суудаг болж. Нэг талаас тайлбарлагч, нөгөө талаас барилддаг, барилдаан мэддэг бөх хүн суугаад тайлбарлахаар хоорондоо хоршиж байгаа санагддаг?

-Улсын заан М.Өсөхбаяр, харцага Т.Өсөх-Ирээдүй, Ш.Пүрэвгарди, начин И.Ёндонсамбуу гэх мэт бөхчүүд тайлбарт орж ирсэн. Бөхчүүд тайлбар хийхдээ мэхний нэршил, барилдааны хувилбар, мэхний алдаа, барьц байршил зэргийг хамгийн сайн мэдэх учраас тайлбар хийх нь сайн. Бөхөд амьдралынхаа 20-иос багагүй жилийг зарцуулсан хүмүүс шүү дээ. Тэр тусмаа мэхийг зөв нэрлэж дуудах, хэрэглэж байгаа үгийн оновчтой зэрэг нь яах араггүй онцлогтой. Цаашдаа барилдаж байсан хүмүүс, барилдаан мэддэг, мэдэрдэг хүмүүс тайлбарт олон орж ирээсэй гэж хүсдэг. Олны дундаас сайн тайлбарлагч төрөх нь цаг хугацааны л асуудал биз.

-Салбар бүрт л хүний нөөц чухал байдаг учир бөх тайлбарлах залуу үеэ дэмжих нь зүйтэй байх. Тэдэнд хандаад зөвлөгөө өгөөгч?

-Бөхийн тайлбарлагч болох хүсэлтэй дүү нартаа цахим орчны дайралтын давах сэтгэл зүйтэй байгаагаараа гэж захидаг. Манай салбарт яг үнэнийг хэлж шүүмжлэх хүн дутмаг байна. Эсрэгээрээ энэ салбарын хүн биш хэр нь цахимаар доромжлох хүмүүс олон байгаа нь харамсалтай. Тиймээс цахим дайралтыг давж гарах сэтгэл зүйтэй байж эхний алхмаа давж чадвал дараа дараагийн боломжууд нээлттэй шүү гэж хэлмээр байна.

-Үндэсний бөх тайлбарлагчдын холбоо гэж байдаг. Одоогоор манайд хэд орчим бөх тайлбарлагч байгаа бол?

-Яг тодорхой тоо хэлж мэдэхгүй юм. Аймаг, сум бүрт л нэг ах бий биз. Ирэх сард Хэнтий аймагт "Бөх тайлбарлагчдын улсын уралдаан" болох гэж байгаа сураг дуулсан. Анхны уралдаанд Ц.Батнасан ах түрүүлж байсан гэдэг. Хүмүүс мэддэг нь л тайлбарлагч болохоос биш түүний цаана засуул, гарын даа, хөлийн цэц гэх мэт олон хүмүүс байдаг. Үндэсний бөхийн төлөө сэтгэл зүрхээрээ зуны халуунд зогсож байдаг мөртлөө огт яригддаггүй хүмүүс. Жаяг дэгийн баг гэж ачааны хүндийг үүрч яваа хүмүүс бий. Эдгээр хүмүүсийн цалин хөлс гэж хэцүүхэн шүү дээ. Өөрсдийн дур сонирхлоор л хийж байгаа. Цаашдаа эдгээр хүмүүстэй хийвэл хий, үгүй бол боль гэдэг хандлагаар хандах юм бол аймаг сумдад гарын даа, хөлийн цэц хийх хүн олдохгүй л болов уу.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
31 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Бөхийн тайлбарыг зүгээр нэг яриа гэж ойлгодог хүмүүс их байна цаана нь судалгаа туршлага мэдрэмж их шаарддаг ажил гэдгийг ойлгох хэрэгтэй

Зочин
Зочин

Бөхчүүд өөрсдөө тайлбар хийж эхэлж байгаа нь их зөв санагдсан мэх барьцны нарийн зүйлийг хамгийн сайн мэдэх хүмүүс нь шүү дээ

Зочин
Зочин

Minii bodloor tailbarlagch nar bol bas tamirchid shig hudulmur gargadag humuus

Зочин
Зочин

Ene udaa Naranbaatar sudlaach mash zov zuil helsen salbariin huniig ni yariach gedeg bol chухал

Зочин
Зочин

Батнасан яах аргагүй сайхан тайлбарладаг, сонсоход таатай. NTV-ээр тайлбарлаж байгаа хүн жон жон гээд ёстой онцгүй.

АРД
АРД

Монгол бөхийг хүнгэнэсэн сайхан хоолойтой хүнээр тайлбарлуулах хэрэгтэй. Нэг хүүхэн шиг гонгинонсон хоолойтой нөхөр бол өөрөө больчих хэрэгтэй.

Иргэн
Иргэн

Бөхийн тайлбарлагч хүн схан дуу хоолойтой бхаас гадна үг хэллэг нь зөв үйл хөдлөл нь цэгцтэй бж аль нэг талыг барилгүйгээр олон мянган үзэгчээ хүндэлж бх нь маш чухал шүү. Үндэсний ТВ ийн хөтлөгч нэвтрүүлэгчийн мэдээгээ уншихад схан бгаа гэж. Тэдний дуу хоолой , үг хэллэг гадна бдал гэх мэт нь үнэхээр хүндлэлтэй харагддаг. ТВ 9 р бөх үзэхээр аятай бдаг. Баярлалаа

Зочин
Зочин

Үндэсний бөхийн тайлбар гэдэг чинь өөрөө соёл шүү дээ түүнийг ингэж шууд муулж дайрч байгаа нь жаахан хэтэрч байна олон жил сэтгэл зүрхээрээ хийсэн хүмүүсийн хөдөлмөрийг бас хүндлэх хэрэгтэй

Зочин
Зочин

Ene yariltslagaas harahad tailbarlagch nar uneheer hund nuhtsuld ajilladag ni oilgomjtoi 10 myangan tugruguur ulsiin naadmiig tailbarlaj baisan gedeg bol uneheer unelgee baihgui baisni tod jishee

Зочин
Зочин

Minii bodloor salbariin hun bish baij цахимаар орилж шүүмжилдэг хандлага хэтэрхий их болсон нь үнэхээр буруу

Зочин
Зочин

Шинэ тайлбарлагч гарч ирэхээр шууд хуучинтай нь харьцуулж муулдаг нь хөгжлийг нь хааж байна

Зочин
Зочин

Ene bol zugeer neg hunii duu hooloi bish Mongol ulamjlaliin neg heseg gedgiig oilgoh heregtei

Зочин
Зочин

Minii bodloor tailbarlagchdiin tsalin hangamjiig sain bolgohgui bol ene salbar hugjihgui

Зочин
Зочин

Цахим орчинд мэдэхгүй зүйлээ шүүмжилдэг хүмүүс дэндүү олон болсон нь харамсалтай

Зочин
Зочин

Хуучин тайлбарлагчдын хоолойд дассан хүмүүс шинэ хоолойг хүлээж авахгүй байгаа нь үнэн шүү

Зочин
Зочин

Minii aav eej Batnasanii hooloig sonsdog baisan odoo oor hun yarikhaar sonin sanagdдаг gej heldeg

Зочин
Зочин

Бөхийн тайлбар хүртэл ингэж маргаан болдог бол нийгэм их бухимдалтай болжээ гэж бодогдож байна

Зочин
Зочин

Ene bol hugjliin neg heseg shine hun garch irj baij salbar uragshilna

Зочин
Зочин

Мэхний олон хувилбар байдаг гэдгийг хүмүүс тэр болгон мэддэггүй зөвхөн унагачихлаа л гэж хардаг

Зочин
Зочин

Бөхийн дэвжээн дээрх жижиг зураас бол санаатай зүйл биш гэдгийг сайн тайлбарлаж өгсөн байна

Зочин
Зочин

Ene meteer medehgui zuilee tom bolgoj shuugiad baih ni buruu shuu

Зочин
Зочин

Залуучуудыг тайлбарлагч болгоход сэтгэл зүйн бэлтгэл чухал гэдэг нь үнэн цахим дайралт их байна

бөх сонирхогч
бөх сонирхогч

Наранбаатар гэдэг залуу бөхийн мэдлэгтэй маш сайн тайлбарлагч. Амжилт хүсье

Энхээ
Энхээ

Наранбаатар залуу бөхчүүдийг ч сайн таньдаг барилдааныг ч мэддэг Өсөх-Ирээдүй харцагатай хамтраад улам төгс сайхан тайлбарлаж бга. Батнасан хоолойгоо шахаж ярьдаг залуу бөхчүүдийг таньдаггүй мэхийн хувилбарыг тайлбарлаж чаддаггүй ялгаа байнаа байна

ЗОРГЕ .
ЗОРГЕ .
Reply to  Энхээ

Сайхан л ярьж байна ! Тэгэхдээ үнэн юмыг шударга хэлж ярьж тайлбарлаж байх хэрэгтэй ! Нэр төр сүр хүчээс айж бэргэж байвал ! Бусдын л адил хоёр нүүртэн болно доо !

Зочин
Зочин

Наранбаатар Батнасан 2 цуг суугаад бөхөө тайлбарлах цаг ирэх байх аа

Зочин
Зочин

Үнэнд дургүй арчаагүй новшнууд

Зочин
Зочин

Худлаа мэдэмхийрсэн балай гар????????????????70,80,90 онуудад 1,2 даваанд голдуу цэрэг амны хүүхдүүд гардаг байсан ямар юмны сумын цолгүй залуусын амны бөх учираа бөх л гэнэ шдэ. Ганбаатар Бадамсэрээжид Чанарав нар цаг үедээ шилдэгмнь байсан. Чанарав гуйа шиг мэдрэмжтэй, Ганбаатар шиг цээжтэй төйлбарлагч алга л байна.

Н.Ж
Н.Ж

Энэ хүн ам ангайх бүрдээ буюу үг хэлэх бүрдээ товчилж хэлдэг хүн мөн шиг байна даа... Хэроэв мөн бол бүх үгийг товчилж хэлэхээ зогсоо....

Зочин
Зочин

Ийм сайхан Монгол үндэсний бөхөө ойлгодог ,хүмүүст сайхан тайлбарлаад ойлгуулчихдаг мэргэжилийн хүмүүсийн яриаг байнга нийтэлж байх хэрэгтэй байна.Тэгэхгүй бол үндэсний бөхөө мэддэггүй тэнэгүүд ,эсвэл өөр санаатай илжигнүүд энд тэндээс нь гарч ирээд тэнэгтээд байх юм.

Зочин
Зочин

Уйм цайм цохиж өшиглөж бгаа үйлдэлииг ингэж өмөөрч болохгүй шүү олон удаагийн шүүдээ

Холбоотой мэдээ

Back to top button