П.Товуудоржийг үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр шүүнэ
Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрийн зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудоржийн үүсгэн байгуулсан “Грийн энержи интернэшнл” ХХК-д давуу байдал олгосон нь тогтоогдсон.
Тухайлбал, зөвлөх үйлчилгээтэй холбоотой 2.6 сая доллар буюу 7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон гэх үндэслэлээр П.Товуудорж, түүний дүү П.Даваадорж нарыг АТГ-аас /2026-01-14/-нд баривчилж, 48 цагийн хугацаатайгаар саатуулсан. Улмаар П.Товуудоржийн дүү суллагдаж Н.Тавинбэх, П.Товуудорж нар нэг сарын хугацаатайгаар хоригдсон байдаг.
Тэдний цагдан хориог сунгах эсэхийг сар шинийн өмнө дэнсэлж, Н.Тавинбэхийг нэг сараар, П.Товуудоржийг 15 хоногоор сунгаж шийдвэрлэсэн. Н.Тавинбэхийн хугацаа гуравдугаар сарын 17-нд, П.Товуудоржийнх гуравдугаар сарын 03-ны өдөр дуусах байв.
Гэтэл өчигдөр Н.Тавинбэхийг эрүүл мэндийн шалтгаантай хэмээн сулласан. Өнөөдөр П.Товуудоржийн шүүх хурал Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд болохоор товлогдсон байна.
О.ОНОН













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud