УЛС ТӨРУлс төрийн мэдээ
"Хөгжлийн банк"-ны хэргийн шүүх хурал эхэллээ

"Хөгжлийн банк"-ны гэх тодотголтой хэрэг шалгагдаж, шүүгдэж эхлээд дөрвөн жилийн нүүрийг үзсэн. Энэ хугацаанд анхан шатны шүүхэд хоёр, давж заалдах шатны шүүхэд нэг, УДШ-д нэг удаа шүүгдсэн.
Хамгийн сүүлд буюу БЗ, СБ, ЧД-ийн ЭХАШТШ-д /2025.09.08-2025.09.17/ хүртэл 10 хоног шүүхдээ гурван ААН, 19 хүнийг буруутган яллаж, 23-ыг нь цагаатгах шийдвэр гаргасан билээ. Улмаар анхан шатны шүүхийн шийдвэрийг Ц.Гансүлд, Б.Ганбулган, Б.Мөнгөншагай, Х.Онолт гэх дөрвөн прокурор эсэргүүцэл бичсэнээр дахин шүүгдэх болсон билээ.
Улмаар өнөөдөр /2026-03-02/ Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд болж байна.
Бид тус хэрэг хэрхэн шийдвэрлэгдэх талаар эргэн мэдээлэх болно.
Өмнөх мэдээллийг дараах линкээс унших боломжтой
О.ОНОН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.