НИЙГЭМНийгэм мэдээ

Ховор амьтны жагсаалтад багтсан Алтайн хойлог шувууг агнажээ

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн сард Ховд аймагт оршин суух иргэн Б.Т нь Монгол улсын ховор амьтны жагсаалтад багтсан Алтайн хойлог ( Tetraogallus altaicus) шувууг тээвэрлэсэн үйлдлийг илрүүлжээ. Улмаар холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дугаар 260 дугаар тогтоолоор Хойлог шувууны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 217,000 төгрөгөөр үнэлсэн ба үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр нөхөн төлүүлэх хуулийн заалтын дагуу хохирлыг нөхөн төлүүлсэн аж.

Иймд иргэн та Хууль бусаар ан агнах гэмт хэрэг, зөрчлийн талаар Цагдаагийн байгууллагын 102 болон 70191070 тусгай дугаарын утсанд мэдээлж, бидэнтэй хамтран ажиллахыг уриаллаа.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Nomtoibayar iher bambaruushtai baavgai alchaad yamarch shiitgel avaagui sanagdah uym huuli erh tegsh bh estoi

Зочин
Зочин

Бузар хүн нэртэй био хогнуудыг адилхан алаач

Back to top button