Нийгэм мэдээ

Худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэхэд сайн өдөр

Аргын тооллын 3 сарын 3, Ангараг гараг. Билгийн тооллын 15, Бага морь одтой, улаан хулгана өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 7:30-18:39. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Сар бүтэн хиртэнэ, 03/03-ны 18:44-аас 03/03-ны 22:23 хооронд 3 цаг 27 минут үргэлжлэх ба оргил үе нь 03/03-ны 19:33-д тохиолдоно. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button