УЛС ТӨРУлс төрийн мэдээ

П.Товуудоржийг үргэлжлүүлэн хорих саналыг прокуророос гаргасан ч шүүх суллажээ

Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрийн зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудоржийн үүсгэн байгуулсан “Грийн энержи интернэшнл” ХХК-д давуу байдал олгосон нь тогтоогдсон.

Тухайлбал, зөвлөх үйлчилгээтэй холбоотой 2.6 сая доллар буюу 7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон гэх үндэслэлээр П.Товуудорж, түүний дүү П.Даваадорж нарыг АТГ-аас /2026-01-14/-нд баривчилж, 48 цагийн хугацаатайгаар саатуулсан. Улмаар П.Товуудоржийн дүү суллагдаж Н.Тавинбэх, П.Товуудорж нар нэг сарын хугацаатайгаар хоригдсон байдаг.

Тэдний цагдан хориог сунгах эсэхийг сар шинийн өмнө дэнсэлж, Н.Тавинбэхийг нэг сараар, П.Товуудоржийг 15 хоногоор сунгаж шийдвэрлэсэн. Н.Тавинбэхийн хугацаа гуравдугаар сарын 17-нд, П.Товуудоржийнх гуравдугаар сарын 03-ны өдөр дуусах байв.

Гэтэл хоёрдугаар сарын 26-ны өдөр Н.Тавинбэхийг эрүүл мэндийн шалтгаантай хэмээн сулласан.

Харин П.Товуудоржийн шүүх хурал өнгөрсөн баасан гарагт Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд болсон байна. Улмаар Прокуророос П.Товуудоржийн цагдан хорих хугацааг сунгах хүсэлт гаргасан ч шүүхээс хангахаас татгалзсан байна.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin

Mash sain erchim huchnii expert huniig ta nar gem buruutai ni togtoogdoogui baihad ingej medeegeer seveh ni zuv yum boluudaa.

Холбоотой мэдээ

Back to top button