УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Нийслэлийн намын хороог хуралдуулах эсэхийг товлоогүй байна
Бага хурлын өмнөхөн Х.Нямбаатарыг суудлаас нь буулгах нюанс хөвөрсөн. Улмаар Бага хурлаас Нийслэлийн намын хороог хуралдуулах шийдвэрийг гаргаж магадгүй байсан ч энэ талаар яригдаагүй өнгөрчээ.
Хэрэв хурал товлосон бол Х.Нямбаатараас нийслэлийн намын хороон даргын тамгыг нь булаан авч өөрийн амбиц, эгог бүрэн тунхаглах гэсэн Н.Учралын хүсэл оргилдоо хүрэх байв.
Мөн Х.Нямбаатарын хос суудлыг мөрөөдөгч Э.Бат-Амгалангийн хүсэл ч биелэх байв. Түүний хувьд Бага хурлын өмнөхөн "Би Хотын дарга болохгүй гэж хэлсэн. Харин хотын МАН-ын дарга болох туршлага надад бүрэн бий. Учир нь, нийслэл хотод би 20 гаруй жил хороо, дүүргээс нь эхэлж ажилласан. Надад хийх ажил их байна" хэмээн хотын намын хорооны дарга болох хүслээ илэрхийлсэн юм.
О.ОНОН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.