ЭДИЙН ЗАСАГ
Уул уурхайн биржээр коксжих нүүрсний арилжаа хэвийн үргэлжилж байна

Гуравдугаар сарын эхний долоо хоногт Уул уурхайн биржээр коксжих нүүрсний арилжаа амжилттай хэвэр байна.
Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 3/1 коксжих нүүрс тонн тутмыг нь 74.10, 67.90, 93.80 ам.доллароор тус бүр арилжаалах санал гаргаж, 2.50-10.50 ам.долларын нэмэгдүүлсэн үнээр арилжаалжээ. Харин “Энержи Ресурс” ХХК-ийн баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас хатуу коксжсон нүүрс тонн тутмыг нь 350 юаниар арилжаалах санал гаргаж 50-80 юаниар өсгөж арилжаалсан байна.
Гуравдугаар сарын 2-ны арилжаагаар “Хангад Эксплоэйшн” ХХК баяжуулсан сул коксжих нүүрс биржээр арилжаалахаар санал гаргасан ч худалдан авагчаас санал ирүүлээгүй тул арилжааг өндөрлүүлжээ.
Т.БАТСҮРЭН






АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.