НИЙГЭМНийгэм мэдээ

Д.Очирбат: Би хуулиараа ТУЗ-ийн дотоод үйл ажиллагаанд оролцдоггүй

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг(УНТЭ)-ийн захирлыг долоо хоногт гурав сольсноор дотоод үйл ажиллагаанд хүндрэл учирч байгааг ажилтнуудын төлөөлөл мэдээлсэн.

Энэ талаар өнөөдөр Эрүүл Мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, УНТЭ-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Д.Очирбат сэтгүүлчидэд мэдээлэл өглөө.

Тэрбээр "Шүүхээс Н.Лхажий даргыг үндэслэлгүйгээр халагдсан тул УНТЭ-ийн захирлаар буцаан томил гэсэн шийдвэр гарсан. Энэ дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Н.Лхажий захирал Өмнөговь аймгийн Бүсийн Оношилгоо, Эмчилгээний Төв(БОЭТ)-ийн даргаар ажиллаж байсан. УНТЭ-ийн захирлаар буцаан томилсны дараа ТУЗ-д хүсэлтээ өгсөн. Ингэхдээ нэгэнт ар гэрээ Өмнөговь руу нүүлгэсэн, БОЭТ-д ажиллаж байгаа учраас өөрийнхөө сонголтыг хийх боломж олгооч, УНТЭ-ийн захирлаас чөлөөлөгдье гэсэн.

Шүүхийн шийдвэрээр ажилдаа буцаан томилогдсон нь хэд хэдэн шалтгаантай.

  1. Нэр төрийн асуудал
  2. Цалингийн нөхөн олговор авах
  3. Ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалаа бүрэн төлүүлдэг тул УНТЭ-ийн даргаар томилогдох хүсэлтээ өгсөн бол хоёр дахь сонголтоо би өөрөө хийж байгаа гэж тайлбарласан.

Ажил байнга явагдаж байх ёстой учраас үүрэг гүйцэтгэгчээр дараагийн даргыг томилсон" гэв.

Түүнчлэн УНТЭ-ийн дотоод үйл ажиллагаа доголдсон эсэхэд "Би УНТЭ-ийн ТУЗ-ийн төлөөлөл нь. Хуулиараа ТУЗ дотоод үйл ажиллагаанд оролцдоггүй. Тоног төхөөрөмж эвдэрсэн, зарим үйл ажиллагаа доголдсон зэрэг талаар сураглахад өнөөдрийн байдлаар доголдсон, эмнэлгийн тусламж үйлчилгээ ноцтой зөрчигдсөн асуудал гараагүй гэж мэдээлсэн" гэв.

Б.АЗЖАРГАЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
баримттай шүү
баримттай шүү

Очирбат өмнө нь ЭМЯамны ТНБД-ын ажлыг хийж байхдаа яамны хөдөө ажлын Ланд 200 г Таван богд руу засвар үйлчилгээнд оруулна гэж яамнаас мөнгө шилжүүлчихээд хувийнхаа Ланд 200 г аваачаад засвар үйлчилгээнд оруулчихдаг л хүн дээ. Ингээд зогсохгүй жийп машины тоноглол зардаг дэлгүүрээс бас л яамныхаа хөдөө ажлын Ланд 200 г тоноглоно гээд яамнаасаа дахин мөнгө шилжүүлээд өөрийнхөө машиныг тоноглох гэж байгаад баригдаад энэ хэргийг нь АТГ илрүүлээд тогтоогоод прокурорт шилжүүлсэн боловч прокурорт ажилладаг эхнэр нь хэргийг нь нам дараад байхгүй болгосон. Ийм л хүмүүс удирдах албан тушаал эрхлэхээр яаж хөгжиж дэвших юм бол доо бүтэхгүй

Иргэн
Иргэн

Энэ хүн чинь олон жил идэж уулаа одоо болоогүй юм уу МАН аа?? МАН мафиуудыхаа завхарлыг хүлээн зөвшөөрхөөс өөр аргагүй болтол үхширсэн!

Холбоотой мэдээ

Back to top button