Нийгэм мэдээ
Гудамж замд зогсох дүрэм зөрчсөн тээврийн хэрэгсэлд "шийтгэлийн хуудас" нааж эхэллээ

Нийслэл хотын гудамж замд түр буюу удаан зогсох дүрэм зөрчсөн тээврийн хэрэгсэлд зөрчлийн шийтгэлийн хуудас нааж эхэлсэн байна.
Тухайлбал, иргэд тээврийн хэрэгслээ хориглосон газарт байрлуулсан, зорчих хэсэгт түр болон удаан зогсох журам зөрчсөн бол Зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээ тооцон, зөөж тээвэрлэнэ.
Энэ тохиолдолд анхааруулах зорилгоор “Шар хуудас” буюу шийтгэлийн хуудсыг тээврийн хэрэгсэлд наан байршуулах юм. Иймд иргэд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр замын хөдөлгөөний дүрмээ баримтлан соёлтой оролцохыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.
Г.МИШЭЭЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
зөв дөө хө ... жаахан ч гэсэн соёлжиж, иргэншиж, хотжимоор байна ш дээ ... алийн болгон анх удаа хотод орж ирж байгаа зэрлэг амьтад шиг байх вэ дээ