Нийгэм мэдээ
Согтууруулах ундаа хэрэглэсэн эмэгтэйг зодож, дээрэмдсэн этгээдийг баривчилжээ

2026 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр "Согтуу эмэгтэйн гар утсыг дээрэмдээд байна" гэх мэдээлэл 02:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн эмэгтэй хүний самсунг А56 загварын гар утсыг нь дээрэмдэж, зодсон нөхцөл байдал тогтоогдсон байна.
Уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй этгээдийг шуурхай эрэн сурвалжилж, иргэн А-г тус хэрэгт холбогдуулах баривчилж, шалгалтын ажиллагааг үргэлжүүлж байна.
Г.МИШЭЭЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.