Ерөнхийлөгчийн санаачилсан хууль парламентыг хараат болгож, МАН-ын нөлөөг томруулж мэднэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бүрэн эрхийн хугацаа 2027 онд дуусна. Тэр үүнээсээ өмнө УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөчрлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, халуун дээр нь өргөн барилаа.
Хаврын чуулганы эхэнд уг хуулийн төслийг чуулганы хэлэлцэх асуудлын тов дарааллын түрүүнд оруулж, нэн яаралтайгаар хэлэлцүүлэхийг үүрэг болгосон.
Монголчууд ерөөс парламентын гишүүддээ хариуцлага тооцож чаддаггүй байсан юм биш. УИХ-ын тухай хуулийн 9-р зүйлд тусгагдсан буюу УИХ-ын гишүүнийг бүрэн эрхийн хугацаанаас нь өмнө дуусгавар болгох асуудал аль хэдийн бичигдсэн нь бий.
Ингэхдээ
- Ерөнхийлөгчөөр сонгогдсон,
- Хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасныг УИХ хүлээн зөвшөөрсөн,
- Нас барсан,
- Хүндээр өвчилсний улмаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлтийг гаргасныг үндэслэн цаашинд гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж УИХ үзсэн,
- Гишүүн гэмт хэрэг үйлдсэнийг тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж УИХ-ын даргад хүргүүлсэн зэрэг нь хдөгдөөгүй буюу хэвээр орж ирсэн
- Үндсэн Хуулийн цэц Монгол Улсын Үндсэн хуулийн 66.2.4 дүгээрт зааснаар гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэж дүгнэлт гаргасныг УИХ-д танилцуулсан бол, хэмээн тодорхой тусгасан байдаг.
Харин уг хуульд ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулиар нэмэлт өөрчлөлт орж, ингэхдээ УИХ-ын гишүүний ёс зүйн асуудал болон хариуцлагын тогтолцоог нарийвчлан тусгаж өгсөн гэх ойлголт олон нийтэд хүрэв. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн гол агуулга нь гишүүний тангарагаасаа няцсан бол, чуулганы хуралдааны 70-аас дээш хувьд болон санал хураалтад мөн биеэр оролцоогүй бол, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн асуудлаар Монгол Улсын иргэний гаргасан гомдлыг авч хэлэлцэхээр тусгажээ.
УИХ-ын гишүүний тангараг нь,
“Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж авлига ашиг сонирхлоос ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэхүү тангарагаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” гэсэн байдаг.
Харин УИХ-ын гишүүний Ёс зүйн дүрэм гэх ойлголт нь 2021 оны 12-р сарын 30-ны өдөр УИХ-аар шинэчлэн батлагдсан бөгөөд 12 бүлэг, 70 зүйл 31 дэд заалтаас бүрддэг.
Жишээлэн дурдахад,
- Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж байгаа гишүүн нь УИХ-аас байгуулагдах хяналт шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орох, түүнчлэн хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулахаар санаачлах, санал оруулахыг хориглоно.
- Төрийн ёслол, хүндэтгэлийн болон Төрийн ордны дэг журмыг чанд баримтлахаас гадна УИХ-ын чуулганы нэгдсэн, байнгын, дэд, түр хорооны хуралдааны танхимд биеэ зөв авч явах үүрэгтэй ба бусдыг ялгаварлан гадуурхах, зохисгүй үйлдэл гаргахыг хориглоно...гэх мэтээр олон зохицуулалт бий.
Ингээд дээрх бүх шалтгаан, үндэслэлд нийцүүлэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах саналыг аливаа нэг иргэн гаргалаа гэхэд УИХ-ын Ёс зүйн дэд хороо хянаж, хэлэлцэх үндэслэлтэй гэж үзвэл УИХ-ын чуулганы хуралдаанаар оруулах бөгөөд аль алинаар нь нээлттэй хэлэлцүүлж, илээр санал хураах юм. Хэрвээ хууль дэмжигдвэл Үндсэн хуулийн цэц авч хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гаргана.
Илүү лавшруулан харах юм бол
Уг нэмэлт өөрчлөлтөд шинэчлэн тусгагдсан нэг зүйл нь жагсаалтын гишүүд. 2024 оны УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор, мажоритар буюу тойргоос нэр дэвших, пропорциональ буюу намын жагсаалтын аргыг хослуулан явуулсан. Энэ жишгээр ч намууд жагсаалтын гишүүдээ парламентад оруулж ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд уг жагсаалтын гишүүд хэд хэдэн процесс дээр намуудынхаа үгэнд ороогүй, өөрөөр хэлбэл хайрцаглагдаж өгөхгүй байсны жишээг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулсан, Г.Занданшатарын Засгийн газрыг мөн л "огцруулсан" зэрэг улс төрийн томоохон хоёр үзэгдлээс харж болно. Энэ хэрээрээ жагсаалтынхан намын олонхийн шийдвэр гаргалтуудаас шоовдор хүүхэд мэт "жийгдэж" ирсэн.
Тухайлбал МАН-ын жагсаалтын нэгээр орж ирсэн УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц болон, яг түүн шиг өөрийн гэсэн байр суурьтай, намын бодлогоо сөрөгч гишүүдийг ч бусад намуудаас харж болно. АН-д ч ийм дүр зураг бий. Өөрөөр хэлбэл жагсаалтын гишүүдийг намууд дураар "хайрцаглах" боломж өнгөрсөн парламентын хугацаанд тун бага байлаа.
Иймээс яг өдийд УИХ-ын сонгуулийн холимог тогтолцоог өөрчилье гэх нь зүйд нийцэхгүйгээр үл барам, шууд утгаараа парламентын эрхэнд халдсан явдал болно. Иймээс халдаагүй мэт боловч алсуураа парламентын дархлааг сулруулж мэдэх, ингэхдээ 2028 оны сонгуулиар нэгэнт суларсан парламентыг өөрсдийнхөө өргөөр бүтээж болно гэж эрх баригч нам харав уу, яав.
Өнөөдөр МАН парламентад олонх. Ёс зүйн дэд хороог МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Хэрлэн удирдаж, УИХ-ыг МАН-ын дарга Н.Учрал толгойлж буй. Хэрэвзээ, жагсаалтаар сонгогдсон УИХ-ын аль нэг гишүүнийг ирц нь 70 хувьдаа хүрээгүй тул эгүүлэн татъя гэдэг саналыг дурын иргэн гаргалаа гэвэл намдаа хүч, хөрөнгө хаяагүй тэд "олз" л болно. Үндэслэлтэй гэж үзээд хэлэлцэж эхэлсэн цаг хугацаанаас хойш эцэстээ Цэц дээр ирдэг юм гэхэд энэ хугацаанд олон нийтийн дунд тухайн гишүүнийг эгүүлэн татах гэж буй асуудал аль хэдийн өвсөнд гал авалцах шиг хурдан тархчих ч биз. Энэ бол холимог тогтолцоогоор эрх баригч нам үлэмж хохирсноо залруулж, Н.Учралын намын даргын тамгаа атгах үедээ тайзан дээрээс хэлсэн "тооноор орж ирэгсдийг" намнах хууль болжээ гэж харагдахаар. Нөгөө талд энэ хууль хэрэгжих юм бол Н.Учралыг МАН-ын дарга гэж харах уу, парламентын дарга гэж харах уу гэх эргэлзээ ч үүснэ.
Уг нь жагсаалтын гишүүдийнхээ босгыг өндөрсгөх, сонгогчдод сайн сонголт өгөх эрх нь намуудад өөрсдөд нь бий. Олон улсад бол сонгогчид эгүүлэн татах асуудлыг өөрсдөө, олонхиороо шийддэг зарчмууд байдаг. Тодорхой тооны, 50-100 мянган иргэн ч юмуу өөрсдөө сайн дураар recall petition буюу эгүүлэн татах санал гаргаж тухайн тойргийн сонгогчдын 50 хувиас дээш иргэн гарын үсэг зурсан бол гэх мэт ардчилсан сонголтуудыг нь хуулиар бэхжүүлж өгдөг. Мөн парламент нь гишүүнийг шууд огцруулдаггүй бөгөөд сонгогчдод энэ эрхийг нь үлдээдэг Их Британийн кэйсийг ч дурдаж болно.
БНСУ-д иргэд болон парламент нь гишүүнийг эгүүлэн татах эрхгүй бөгөөд "зөвхөн шүүхийн шийдвэрээр хууль зөрчиж, гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бол" гэж заасан байдаг. Парламент өөрөө шийдэх нь улс төрийн өрсөлдөөний шударга бус орчныг бий болгож олон намын системийг нураах, нэг намын давамгайлсан дэглэм бий болох эрсдэлтэй гэж үздэг аж. Ийм олон жишээг дурдах нь илүүц биз.
Олон нийт сонгосон гишүүндээ хариуцлага тооцдог байх механизм нь өөрөө хяналтыг сайжруулах тухай болохоос биш эрх баригчдын улс төрийн хөзөр биш юм. Одоо олон нийт харагдах байдлаар нь алга ташиж байгаа ч угтаа эрх баригч нам Засгийн газрыг тэргүүлж, УИХ-д олонх болоод зогсохгүй, дараагийн ээлжнийхнээ парламентад сэлгэх эрсдэл нүүрлэж мэдэх юм.
Хэдийгээр Монгол Улсын Ерөнхийлөгч нам бус гэж хуульд заадаг ч МАН-ын дарга байсан тэр л байр сууринаас нь харвал энэ хуульд олон нийтийн хяналтыг нэмсэн нэг ч заалт үгүйгээс олон зүйлд эргэлзэж болох.
Парламент одоо өөрсдийгөө шүд сугалах шиг "авч хэлэлцүүлэх" эсэх хуулиа хэрхэн шийдвэрлэхийг харах л үлдлээ. Хэрвээ хуулийг дэмжвэл батлагдсан өдрөөсөө хэрэгжинэ гэсэн байдаг.
Ц.ТАМИР








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ өөрчлөлт үнэхээр иргэдийн хяналтыг нэмэх үү эсвэл улс төрийн дотоод тэмцэлд ашиглагдах уу гэдэг нь сонин санагдаж байна. Хуулийн заалт нь өөрөө муу биш ч хэрэгжүүлэх механизм нь ямар байх нь илүү чухал юм шиг
Ene erguug uuriig ni impeach hiih heregtei, adgiin nuursnii hulgaich
Монгол улс дэлхийн дайнд татагдан орж болохгүй шүү. Үүнийг ганцхан аминчлан гуйж байна. Энэ дэлхийд дайны гал дүрэлзэж байна. Монгол улс дайнгүйгээр хөгжих хэрэгтэй.????????????????????????⚘⚘???????? Гадаад улсууд Монголыг дайндаа татан оруулах гэж янз бүрийн арга хэрэглэнэ шүү. Монголын төр ганцхан хүнээс хараат байж болохгүй.
Монгол улс дэлхийн дайнд татагдан орж болохгүй шүү. Үүнийг ганцхан аминчлан гуйж байна. Энэ дэлхийд дайны гал дүрэлзэж байна. Монгол улс дайнгүйгээр хөгжих хэрэгтэй.????????????????????????⚘⚘???????? Гадаад улсууд Монголыг дайндаа татан оруулах гэж янз бүрийн арга хэрэглэнэ шүү. Нам нэртэй байгууллага хэн дуртайгаа халж сольдог тоглоомын бүлэглэл болно. Тэр нам Монголын төрд орчихоор мангар мэт дэлхийн дайнд оролцох шийдвэр гаргана. Ийм байхад Хүрэлсүхийн хуулийг баталж үл болно. Монгол улс дайнгүйгээр хөгжих ёстой.
УИХ-ын гишүүдийн хариуцлагын тухай ярих нь зөв л асуудал. Гэхдээ эгүүлэн татах асуудал парламент дотроо шийдэгддэг байхаар улс төрийн нөлөө орох эрсдэл бий болов уу гэж бодогдлоо
Иргэд гишүүддээ хяналт тавих боломжтой байх нь зөв. Харин тэр процессыг хэн эхлүүлж, хэн шийдэх нь ил тод байж байж л бодит үр дүн гарна байх
Холимог тогтолцоотой сонгуулийн дараа ийм өөрчлөлт яригдаж байгаа нь сонирхол татаж байна. Жагсаалтын гишүүдийн асуудал дээр нэлээд маргаан гарах юм шиг санагдлаа
Ёс зүйн асуудлыг нарийвчлах нь сайн хэрэг. Гэхдээ ёс зүйн зөрчил гэдгийг яг яаж хэмжих вэ гэдэг нь хамгийн төвөгтэй хэсэг байх
Ирц 70 хувь хүрээгүй бол асуудал үүснэ гэдэг заалт бодит байдал дээр хэр хэрэгжих бол. Заримдаа гишүүдийн ажил зөвхөн танхимын ирцээр хэмжигдэхгүй байх үе ч байдаг
Эгүүлэн татах механизмыг олон улсад янз бүрээр шийддэг юм байна. Монголд ямар хувилбар илүү тохирох вэ гэдгийг илүү өргөн хэлэлцэх хэрэгтэй санагдлаа
Хуулийн зорилго нь гишүүдийн хариуцлагыг нэмэх гэж байгаа бол сайн хэрэг. Харин улс төрийн хэрэгсэл болж хувирахгүй байх баталгааг нь л сайн бодох хэрэгтэй
Иргэдийн гомдлоор асуудал хэлэлцэнэ гэдэг хэсэг сонирхолтой санагдлаа. Гэхдээ тэр гомдлыг шалгах, шүүх шат нь хэр бодитой байх вэ гэдэг нь чухал
Парламент өөрөө гишүүнээ эгүүлэн татах асуудлыг хэлэлцэнэ гэдэг нь давхар ашиг сонирхлын асуудал үүсгэж магадгүй юм шиг харагдлаа
Жагсаалтын гишүүдийн байр суурь сүүлийн үед илүү бие даасан болсон нь үнэн байх. Тийм болохоор энэ өөрчлөлт тэдэнд хэр нөлөөлөх бол гэдэг сонин
Хуулийн текстийг харахаар зарим заалт нь сайн санаа мэт боловч хэрэгжилт дээр нь улс төрийн нөлөө орох боломж байгааг хүмүүс ярьж эхлэх байх
Иргэдийн оролцоог нэмэх тухай ярьж байгаа ч гарын үсгийн босго гэх мэт зүйлс тодорхой биш санагдлаа
Хариуцлага гэдэг ойлголтыг хуульд оруулах нь зөв. Харин улс төрийн олонх нь үүнийг хэр ашиглах вэ гэдэг нь дараагийн асуудал байх
УИХ-ын гишүүд тангараг өргөдөг ч бодит байдал дээр хяналтын механизм сул гэж хүмүүс ярьдаг. Энэ өөрчлөлт түүнийг шийдэж чадах эсэхийг харах л үлдэж байна
Согтуу толгой Хүрэлсүхээс олигтой санаа гарахгүй ээ. Үлдсэн нэг жилдээ өөрийнх нь үгэнд ороогүй хүмүүсийг хонгилдоод, үргэлжлүүлээд тэр муухай аргаа өвлүүлж багийнхандаа үлдээх юм л сэтгэж байгаа. Бүх цагийн eрөнхийлөгчдөөс хамгийн олиггүй нь Хүрэлсүх
Жагсаалтын гишүүд гэж ялгаварлаж байгаа нь угаасаа Үндсэн хуулийн зөрчил болноо
Хүүк новш яаралтай энэ хуулийг хүч түрэн батлуулж байгаад улс төрийн их авд гарч парламeнтийг бүр тоглоомынхоо талбар болгохоор сэтгээд байгаа юм даа
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud