Үйл явдал: АТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
09:00 цагт: “Бизнес дэх хүний эрх ба байгаль орчны асуудлаар сурвалжлах нь” сургалт НҮБ-ын байранд болно.
11:00 цагт: АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс цаг үеийн асуудлаар АТГ-ын Олон нийтийн төвд хэвлэлийн хурал хийнэ.
13:30 цагт: "Хөрөнгө оруулалт, худалдааны газрын нэрэмжит 7 хоног"-ийн хүрээнд ганцаарчилсан уулзалтыг Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах төвд зохион байгуулна.
13:30 цагт: Зөрчлийн тухай хуулийг хүчингүй болгох, шүүх прокурорын шударга бус шийдвэрийн талаар хохирогч иргэний төлөөлөл Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаа талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлнэ.
14:00 цагт: “Нүдний даралт өвчнийг эрт илрүүлье, тууштай хянуулъя” сэдвээр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
18:10 цагт: Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн “Playoff”-ын тоглолт “M Bank Arena” ордонд болно.
- “Tourism week-2026” үндэсний чуулганыг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулна.
-"Өнө мөнхийн Монгол" байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд “Тусгай хамгаалалттай газар нутгийн хурдасгуур” хөтөлбөрийг зарлаж, уулзалтыг энэ сарын 13-ны өдөр цахимаар зохион байгуулна.
-"Хаан" галерей 2026-2027 оны үзэсгэлэнгийн сонгон шалгаруулалтын материалыг энэ сарын 30-ныг хүртэл хүлээн авна.
Үзэсгэлэн:
-Хадны зураг дахь эмэгтэйчүүдийн дүрслэл “Алтайн венера” гэрэл зургийн үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд энэ сарын 12-ныг хүртэл гарна.
-Уран бүтээлч Б. Мартын анхны бие даасан "8-ны цэцэгс" үзэсгэлэн “Норпэй арт галерей”-д энэ сарын 13-ныг хүртэл гарна.
-МУЭ-ийн гишүүн зураач МУСТА Л.Даваанямын “Хүн цэцэг” бие даасан үзэсгэлэн “Hue art gallery”-д энэ сарын 14-нийг хүртэл гарна.
-“Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ сарын 15-ныг хүртэл олон нийтэд хүрнэ.
-Төрийн шагналт, МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач Ц.Цэгмэдийн “Үлэмжийн чанар” уран бүтээлийн үзэсгэлэн Монгол арт галерейд энэ сарын 16-ныг хүртэл гарна.
-“Бүхэл” эмэгтэй уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн МУЭ-ийн “Арт галерей”-д энэ сарын 16-ныг хүртэл гарна.
-“Нэг өдрийн Цагаан дара эх” үзэсгэлэн Богд хааны ордон музейд энэ сарын 16-ныг хүртэл гарна.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.