Нийгэм мэдээ

Гэр бүлийнхэнтэйгээ маргалдаж, сураггүй алга болсон 54 настай эмэгтэйг хээрээс эсэн мэнд олжээ

Увс аймаг, Давст сум Хандгайт багийн "Хүдэн" гэдэг газар / аймгийн төвөөс зүүн хойд зүгт 165 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 35 км-т/  2026.03.11-ний өдрийн 03:10 цагийн орчим малчин А нь согтуугаар гэр бүлийнхэнтэйгээ маргалдаж, гэрээсээ явганаар гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг мөн өдрийн 05:46 цагт ОБГ хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Давст сум дахь Эрэн хайх, аврах бүлэг,  Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан малчин А /54 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 07:36 цагт гэрээс нь зүүн урд зүгт 5 км-т “Шар толгой” гэдэг газраас хээрээс эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Г.МИШЭЭЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хөдөө хотгүй архи уух юм. Хөдөөний хөгшин авгай хүртэл шөнийн 03 цагт ... ?

нар
нар

Бөөн зардал гаргасан байна, татвар төлөгчдийн мөнгийг эргэн төлүүлээрэй.

kkkk
kkkk

ergvv hog ve

Hongor-zul
Hongor-zul

Аргаггүй дээ архичид минь архи аа л болиохгүй бол ву бүтэх юм? Тийи арчаагүй нөхөртэй байсан юм бол эртхэн мэдээд салахчинь яав??? Одоо тэгээд цасан шуургатай аюултай өдрөөр хайх юм уу???

ИргэнБолд
ИргэнБолд

Баахан зардал чирэгдэл болгоод гарсан зардалыг эргээд төлүүлээрэй

Зочин
Зочин

Олж авахгүй бол шөнө үүрээр осгож хөлдөж үхэж гай болох эрсдэлтэй шүү.

Холбоотой мэдээ

Back to top button