Нийгэм мэдээ

Гамшигт үзэгдлийн улмаас амиа алдсан малчны ар гэрт ₮37 саятай тэнцэх буцалтгүй тусламж олгоно

Засгийн газрын хуралдаанаар "Гамшигт болон аюулт үзэгдлийн улмаас ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан малчны ар гэрт буцалтгүй тусламж олгох журам"-ыг баталж, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн нарт даалгалаа.

Журмаар гамшигт болон аюулт үзэгдэлд өртөж амь насаа алдсан малчин, туслах малчинд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 48 сараар тооцож, 37 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг ар гэрт нь олгох бөгөөд зардлыг орон нутгийн болон улсын төсвөөс санхүүжүүлнэ.

Г.МИШЭЭЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Үхээд бай, амьдаасаа үхсэн нь дээр юм

Тэтгэгч
Тэтгэгч

Малчдаас болж монгол сүйрч байна өдөр бүр малчидад зориулсан халамж тэтгэмж нэмэгдэж байна уул уурхайг орлого чинь малчдын халамжын хурдыг гүйцэхгүй улс чинь өрөнд орж гүйцлээ

Зочин
Зочин
Reply to  Тэтгэгч

Малчид тэтгэмж өг гээд бгаму?

Тэтгэгч
Тэтгэгч
Reply to  Зочин

Тийм саналаа худалдсан эх орноо худалдсан шаарнууд

Тэтгэгч
Тэтгэгч

Малчныг албал урамшуулал өгдөг болоосой шаарнууд хэнд ч хэрэггүй

Зочин
Зочин

Даатгалын тогтолцоогоо хөгжүүлж ийм эрсдлийг шийдэх ёстой байх даа. Төсвөөс ингээд өгөөд байж болох юм уу?

Холбоотой мэдээ

Back to top button