Нийгэм мэдээ

Сэлэнгэ аймагт мөсөн зам тээврийг хоригложээ

Мөсөн замын тээврийг хориглох тухай Сэлэнгэ аймгийн Засаг даргын А/122 тоот захирамж гарсан байна.

Ус цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан гол, мөрөн, нуурын ажиглалт, хэмжилтийн мэдээгээр мөсөн бүрхүүлийн зузаан ОЖД-аас бага, мөсний зузаан харилцан адилгүй зузаантай, зарим гол мөрнүүд харзалсан байна. Мөн гол, мөрний нийт уртын дагуу мөсний өөр өөр үзэгдэлтэй байгаа юм.

Иймээс болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ сарын 10-ны өдрөөс эхлэн мөсөн дээгүүр авто тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг анхааруулж ийн захирамж гаргасан байна.

Г.МИШЭЭЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button