Монгол Улсад ганцаараа аялахаар ирсэн Солонгос иргэний цогцос Хүй долоон худгаас олджээ
Төв аймгийн Аргалант сумын нутаг, Хүй долоон худаг орчмоос Өмнөд Солонгос улсын иргэн амиа алдсан байдалтай олдож, цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байна. Тодруулбал, орон нутгийн малчид эрэгтэй хүний цогцос олсон тухай мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдээлсэн бөгөөд дуудлагын дагуу Төв аймгийн Цагдаагийн газраас үзлэг шалгалт хийхэд, нас барсан хүн нь БНСУ-ын 57 настай иргэн болох нь тогтоогдсон байна.
Энэ талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад "Урьдчилсан байдлаар талийгаачийн биед ил харагдах гэмтэл, шарх байгаагүй. БНСУ-ын иргэн 2026 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ‘Чингис хаан’ олон улсын нисэх буудалд ганцаараа аялахаар ирсэн байна.
Жуулчны визээр Монгол Улсад нэвтэрснээсээ хойш хилээр буцаж гараагүй бөгөөд хаана байсан нь тодорхойгүй байсан. Одоогоор тус иргэн ямар шалтгаанаар Хүй долоон худаг орчимд очсон, нас барсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа" гэлээ.
Х.ХУЛАН







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Oron nutgiin gehgui ali oron n todorhoi uchraas, nutgiin irgen esvel nutgiin hun oljee gene.
1-r sard geheer geriinhen n haidaggui. Manaihan hugatsaandaa garaagui huniig haidaggui ee ?
Гүн эмгэнэл илэрхийлье...