Калифорни мужийн фермер ургуулсан олон арван тонн тоороо зарах эрхгүй учир үнэгүй тарааж байна
АНУ-ын Калифорни мужид оршин суудаг фермер Сезар Мора “Giumarra Brothers Fruit Co.” нэртэй компанийн үүсгэсэн нэхэмжлэлийн улмаас ургуулсан олон арван тонн тоороо зарах эрхгүй байгаа юм. Ийм учир тэр даваа гарагаас /2026.06.29/ эхлэн тоороо хүмүүст үнэгүй тарааж эхэлжээ. Тэрбээр одоогийн байдлаар 45,359 килограмм тоор тараасан байна.
Мора “Үнэхээр сайн ургацаа дэмий хаяхгүй байя гэж бодсон. Хүмүүстэй жимснээсээ хуваалцаж, тэдний баярлаж буйг нь харах гоё байдаг. Хэцүүхэн нөхцөл байдал тулгараад буй энэ үед ганц ч гэсэн сайн зүйл нь энэ байна” гэжээ. “Giumarra Brothers Fruit Co.” нь Морагийн ургуулдаг төрлийн тоорыг зөвхөн өөрсдөө ургуулах эрхтэй гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Энэ асуудлыг шийдэх шүүх хурал энэ сарын сүүлээр эхлэхээр товлогджээ.
Эх сурвалж: AP News












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.