НИЙГЭМНийгэм мэдээ

Арилжааны банкны нэр ашигласан хуурамч дуудлага, SMS-ээс болгоомжил

Сэрэмжлүүлэг

Сүүлийн үед арилжааны банкуудын нэрийг ашигласан хуурамч дуудлага, SMS-ээр иргэдтэй холбогдож, “Зээлээ төлнө үү”, “Кредит картын хугацаа дууслаа”, “Таны нэр дээр зээл авах гэж байна” гэх мэт олон төрлийн зохиомол шалтгаанаар цахим банкны нэвтрэх мэдээллийг хууль бусаар авах оролдлого нэмэгдэж байна.

Иймд сэжигтэй дуудлага, SMS-д хариу өгч, цахим банкны нэвтрэх нэр, нууц үг, нэг удаагийн нууц код, картын мэдээлэл зэрэг хувийн мэдээллээ өгөхгүй байхыг иргэд, олон нийтэд анхааруулж байна. Ямар ч тохиолдолд банк таны нэвтрэх нэр, нууц үг, нэг удаагийн нууц код, картын мэдээллийг асуудаггүй. Сонор сэрэмжтэй байж, өөрийгөө болон ойр дотнын хүмүүсээ цахим залилангаас хамгаалаарай.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button