ДЭЛХИЙНийгмийн

Цагаан баавгайн хоол хомсдож, бамбаруушаа идэхэд хүрчээ

Цаг уурын өөрчлөлт нь хүн төрөлхтөн төдийгүй ан амьтны амьдралд ихээр нөлөөлж байна. Мөн энэ нь Арктик дахь цагаан баавгайн амьдралд ноцтой нөлөөлж, хоол тэжээл нь хомсдож байгаа аж.

Дэлхийн дулаарал болж, Арктикт мөсөн талбайнууд хайлж эхэлжээ. Улмаар цагаан баавгайн идэшний орчин бүрмөсөн устсан байна.

Москвагийн Северцовын экологи ба хувьслын асуудлын хүрээлэнгийн цагаан баавгайн шинжээч Илья Мордвинцевын хэлснээр "Цагаан баавгайн дунд каннибализмын тохиолдол бол эрт дээр үеэс тогтсон боловч ховор тохиолддог байсан . Харин одоо одоо маш олон бүртгэгдээд байна” гэжээ.

Судлаачдын үзэж буйгаар энэ зан үйлийн шалтгаан нь хоол тэжээлийн хомсдол юм. Үүнээс үүдэн том цагаан баавгайнууд эмэгчин болон бамбарууш руу дайрч, идэж байгаа аж.

ЭХ СУРВАЛЖ: indiatimes.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button