НИЙГЭМ

Бэлтгэсэн мах худалдаалж буй хүнсний дэлгүүрийн жагсаалт

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 212 дугаар тогтоолоор батлагдсан “Мах сүүний анхдугаар аян”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд махны үнийг тогтворжуулах зорилгоор 3 аж ахуйн нэгж /Баатрууд тэнгэр ХХК, Сүхбаатар мах маркет ХХК, Дархан мийт фүүдс ХХК/ 2 тэрбум орчим төгрөгөөр 4000 тн мах бэлтгэн 2019 оны 04 дүгээр сарын 15-аас 2019 оны 07 дугаар сар хүртэл хугацаанд нийслэлийн 6 дүүргийн 145 дэлгүүрээр худалдаалахаар эхний ээлжинд 40 гаруй дэлгүүртэй гэрээ байгуулан борлуулж эхлээд байна. Нийт бэлтгэсэн махны 20% үхэр, 50% хонь, 30 нь ямааны мах эзэлж байна.

Хэрэглэгчдийн гар дээр үхрийн мах 1 кг нь 7200 төг, хонины махыг 6000 төг, ямааны махыг 5500 төгрөгөөр хүрнэ. Эдгээр махыг гарал үүсэл нь тодорхой, малын өвчингүй тайван бүсээс эрүүл ахуйн шаардлагыг хангасан орчинд үйлдвэрийн аргаар бэлтгэсэн бөгөөд лабораторийн шинжилгээнд бүрэн хамрагдсан зориулалтын агуулахад хадгалж хэрэглэгчдийн гарт шууд нийлүүлж байна. Нийт бэлтгэсэн махны 30% буюу 1200тн-ыг 4 дүгээр сард, 50% буюу 2000тн-ыг 5 дугаар сард, 20% буюу 800тн-ыг 6 дугаар сард борлуулахаар төлөвлөөд байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button