УЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ

5.1 их наядын ихэнхийг ЗЭЭЛ, ТУСЛАМЖ гуйна, үлдсэнийг БОНД босгож, МӨНГӨ хэвлэх үү

Цар тахлын үед эдийн засгаа дэмжихэд 5.1 их наяд төгрөгийн санхүүжилтийн дүнтэй арга хэмжээг авахаа зарласан.

Ингэхдээ төсвөө тодотгохгүйгээр, байгаа нөөц бололцоогоо ашиглахаас гадна санхүүжилт татах замаар даван туулна гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар мэдэгдсэн. Харин эдийн засагчид төсөв тодотгох зайлшгүй шаардлагатайг удаа дараа сануулсаар байгаа.

Одоо нийгэмд энэхүү 5.1 их наяд төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэр юу вэ? гэх асуулт олон эргэлзээг дагуулж байна.

5.1 их наяд бага мөнгө биш. Ямартай ч шаардлагатай 5.1 их наяд төгрөгийн 3 их наяд орчмыг гаднын санхүүжилтээр шийднэ гэдэг нь ил далдаар тодорхой болов. Харин үлдсэн мөнгийг төсвийн хүрээнд байгаа нөөц боломжоороо хэрэгжүүлнэ гэж Сангийн сайд өчигдөр /2020.04.01/ онцолно лээ.

5.1 их наядын санхүүжилтийн эх үүсвэрийн ХАР ЗУРГИЙГ задалж үзэх гэж оролдъё.

НЭГДҮГЭЭРТ, Олон улсын байгууллагуудаас 1.3 тэрбум ам.доллар буюу 3.5 их наяд төгрөгийн хандив, тусламж, зээл авахаар төлөвлөсөн. Үүнээс 720 сая ам.доллар нь шийдэгдсэн.

Ойрын хугацаанд 1.3 тэрбум ам.доллар буюу 3.5 их наяд төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг гаднаас татахаар ажиллаж байгааг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цухас дурдсан. Үүнээс 720 сая ам.долларын санхүүжилтийн эх үүсвэрийг баталгаажуулчихсан. Одоо УИХ-ын хаврын чуулганаар асуудлаа оруулж батлуулахаар хүлээгдэж буй. Харин үлдэж буй 580 сая долларын гэрээ хэлцэл үргэлжилж байгаа аж.

  • Азийн хөгжлийн банкнаас 81.9 тэрбум төгрөгийг шийдвэрлээд УИХ-д оруулж байна
  • Азийн хөгжлийн банк 2.7 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж
  • Дэлхийн банкны 74.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Их хуралд оруулна гээд хүлээгдэж байгаа. Цааш нь:
  • АНУ-ын Засгийн газар Олон улсын хөгжлийн ассоциациар дамжуулан 3.3 тэрбум төгрөг буюу 1.2 сая ам.долларын санхүүгийн тусламж үзүүлж байгааг мэдэгдсэн
  • Азийн хөгжлийн банкнаас 60 сая ам.долларын үлдэгдэл санхүүжилт авах
  • Европын холбооноос 47.1 сая ам.долларын тусламж гээд тооцоолоод эгнүүлчихсэн.

ХОЁРДУГААРТ, Үнэт цаас, бонд гаргахаар СУДАЛЖ байгаа гэх

Удаах нь хувилбар нь олон улсын зах зээлд бонд гаргах. Засгийн газар энэ удаа энэ хувилбарыг сонгох байх. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын мэдэгдсэнээр тахлын үед үнэт цаас, бонд гаргах  талаар судалгаа, тооцооллыг хийж байгаа гэгдсэн. Энэ хүрээнд Дэлхийн банкны дэд ерөнхийлөгч, Олон улсын валютын сангийн захиралтай утсаар ярьж, хурал хийж, санал солилцохдоо бонд гаргах асуудлаар санал солилцох тухай дуулдав.

ГУРАВДУГААРТ, Төрийн сангийн мөнгөн хөрөнгө

Айлд эд хөрөнгөний авдар бий, ийм үед авдараа ухна, нөөцөө гаргана гэх утгыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл онцгой нөхцөл байдалд ашиглана гэж валютын нөөц хуримтлуулдаг. Валютын нөөцөөсөө гаргана гэх.

ДӨРӨВДҮГЭЭРТ, Нийгмийн даатгалын сангийн 1.2 их наяд төгрөг

ТАВДУГААРТ, Дээрх дөрвөн арга хэмжээн дээр НЭМЭЭД төв банк төгрөг хэвлэх эсэх асуудлыг төр хэрэгжүүлэх МАГАДЛАЛТАЙ.

Засгийн газарт хөрөнгө босгох хэд хэдэн хувилбаруудын эцсийнх нь төв банк. Тодруулбал, төв банк төгрөг хэвлэх замаар Засгийн газарт мөнгө зээлдүүлж болох хувилбар байж болох талаар зарим эх сурвалж мэдээлж буй.

-ИРЭХ ЖИЛ 2.9 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ӨР БАРАГДУУЛАХ ТОМ ДАВАА ХҮЛЭЭЖ БАЙНА-

Эцэст нь ирэх жил 2.9 тэрбум ам.долларын өр барагдуулах ёстой. Гэтэл манай улс өнөөдрийн хүндрэлийг даван туулахын тулд дахин санхүүжилт босгох ажилд шилжиж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочинзочин
зочинзочин

Нооцоо ашгил! алт хотолбор хэрэгжуул! монгол банкинд тушаадаг хатуу журам тогтоо! татварыг нь 2 хувь болго! зээл авч болохгуй! ур хойч маань яаж амьдрах болж байнаа!

иргэн
иргэн

За мэдэхгүй юм. Худалч хүрэлбаатараас олигтой санаа гарахгүй

Унтаа Монгол
Унтаа Монгол

Энэ хувиа бодсон хоноцын сэтгэлгээнээсээ салах юм бэ?

Зочин
Зочин

Төсвийн тодотгол хийж, элдэв дэмий зардлаа багасгаачээ. Дэлхий даяараа байдал хүндэрч байхад хэн бидэнд гар сунгах юм бэ. Тэнгэрийн юм ярихаа зогсоцгоо.

зочин
зочин

Айлд нэг нөөц байдаг шүү дээ түүнээсээ гаргана. Ийм үёд гаргахгүй бол хэзээ гаргах юм гээд тодорхой хэлээ биз дээ.

зочин
зочин

Төрсөн ах дүүстэйгээ бүлэглэн Хотгор шанагын уурхайг солонгосуудад олон тэрбумаар зарсан Ч. Хүрэлбаатар гэгч хулгайчаас олигтой зүйл хүсээд хэрэггүй байхөө.

Уншигч
Уншигч

Нөгөө их нөөцтэй гээд байсан нь худлаа боллоо.

Chinii deerh burhan
Chinii deerh burhan

Tolgoigvi for minl booboo hairlaach gehdee tanii boob Bush shvv toriin mongon boob shvv

Холбоотой мэдээ

Back to top button