Төр тордохгүй бол “МИАТ” хэзээ мөдгүй СӨХРӨХ НЬ

Дэлхийн өнцөг булан бүрт суугаа элэг нэгт Монголчуудаа авч ирэх хэцүү бөгөөд чухал үүргийг МИАТ компани болоод нисгэгчид үүрч байгаа. Чөдрийн ганц “морь” монголчуудын аминд орсоор, хүссэн газар нь хүргэсээр гурван сарын нүүрийг үзэв. Монгол Улс өөрийн гэсэн авиа компанитай байхын жаргалыг эдэлж сууна. Хэрэв Монгол Улс “МИАТ”-гүй байсан бол ямар бэрхшээл туулах нь ойлгомжтой биз ээ.
Хөл хорионы дэглэм тогтоосноос хойш МИАТ зөвхөн иргэдээ авчрах зорилгоор БНСУ-руу хоёр удаа, Япон руу нэг удаа, Турк, Бээжин рүү тус бүр нэг удаа нислэг хийжээ. Өнөөдөр ч Япон, Солонгос руу иргэдээ авч ирэхээр хүлгийн жолоо залав.
МИАТ компанийн тухайд зорчигчдын урсгалаар санхүүждэг, цэвэр орлогоороо оршин тогтнодог онцлогтой. Харин коронавирус дэгдэж хөл хорио тогтоосны улмаас нислэгүүд цуцлагдсанаар эл байгууллагын орлого бүрэн тасарсан гэж хэлж болно.
Улмаар 700 гаруй ажилчид цалин авалгүй гурван сарын нүүрийг үзэж буй. Эдгээр 700 хүний ар гэрийг нэмээд хичнээн хүн орлогогүй болж байгааг дурдах нь энд илүүц биз ээ.
700 хүнийг тэжээдэг, улсынхаа нүүр царай болдог ганц авиа компани “чөдрийн ганц” хэзээ мөдгүй өвдөг дээрээ сөхрөх нь. Монголын төрийн өмчит МИАТ компани цаашид оршин байх эсэх дээрээ тулчхаад байна.
Ганц Монголын авиа компани гэлтгүй томоохон гүрнүүдийн авиа компани хүнд байдалд ороод байна. Авиа компаниудаа аварч үлдэхийн тулд төрөл бүрийн арга хэмжээ авч эхлээд байгаа. АНУ гэхэд л 40 тэрбум ам.доллараар авиа компаниудаа дэмжжээ.
Манайх харин таг чиг.
Хэрэв энэ хэвээрээ байдал удаан үргэлжилбэл төрийн өмчит иргэний агаарын тээвэр ойрын хоёр, гурван жилдээ сэргэхээргүй болтлоо хөл дээрээ сөхрөх нөхцөл байдалд орно. Эрх баригч Засгийн газар, ЗТХЯ өнөөдөр бодлогын чиглэлд дэмжих нэн тэргүүний шаардлага үүсээд буй гэдгийг онцолъё.
Энд нэмж дурдахад, УБТЗ ч мөн хүнд байдалд орж, МИАТ-ын араас ороход ойрхон байгаа юм.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МИАТг бол засаг татаад авчихна. Дотоодын нислэг үйлдэж, өвдөж зовсон хөгшин настай ядарсан олондоо үйлчилдэг дотоодын авиа компаниуд бүр баларч бна. Тэнд МИАТс 2 дахин бага цалин авдаг 300 гаруй ажилчид бгаа.
МИАТ-ыг дампууруулах сонирхолтой хүмүүс бас байдаг юм биш үү
Дампууруулаад сонгууль болохыг хүлээж суугаа даа
Сайн судалгаа хий бүр болохгүй бол энэ мэргэжлийн бус захирлууд тэдний тавиулууд нь өөрсдөө явах хэрэгтэй
Харин ч байнгын хэл амтай байсан МИАТ сүүлийн хоер гурван жилд сайн нэртэй Явж байгаа юм биш үү.Төр засаг маань дэмжээсэй.Хувьд гарвал ийм хүнд үе тохиолдоход хэнийг гуйж царай алдах вэ
Захирлыг нь сольж мэргэжлийн хүн тавь.
Ачлал жуулчлалийн компанууд одоо сехерчихоод байна Цэрэнбат гэдэг сайд хэлгуй болоогуй байгаа сэтгэл евдеж баймаар юмаа би хараа муудаад уншаагуй юм уу?!?!?!?!?!?!
Улс төржсөн сонин газаршдээ хэдэн ажил хийдэг хүний нуруун дээр тогтдог ашиг сонирхлын төлөө явдаг олон даргатай газар одоо яаая гэхэвдээ
Oron toog ogtsom nemsen. Gadaadiin tuluulugchiin gazruudad kazinochin huuhen, tetgevert garsan ovgun zergiig undur tsalintai tomilson. Danhaisan butetstei bolson ni hundreliig davahad hetsuuhen haragdaj baina
Сайд, дарга, хургуудтай нь арга хэмжээ тооц
Дарваан Цогоо мэтийн нөхдүүдээс эхлээд сал. Эхлээд дотроосоо цэвэрш. Тэгвэл аяндаа болно доо.
Улсын онцгой обьект цалингүй бна гэж байхгүй ээ үндсэн цалингаа авж л бгаа нэмэгдэл урамшуулал зогссон бх
Цавчиж идэхээ л боль.
МИАТ-с мөнгө угаау байсан үе үеийн дарга нарынхаа булхайг илчлэх цаг болсон юм биш үү?!
Манайх усан оргилуур илүү ач холбогдолтой гэж үзэж байгаашт
Эрүүл мэндээ эрсдэлд оруулж эх орондоо иргэдээ авчирч байгаа МИАТ компанид баярлалаа. Төр дэмжээсэй
Liberalchlal yridag sahal, Darvaan har nar todorhoi hariu ugnu biz.
Жилдээ 40 тэрбумын ашигтай байдаг гээ биз дээ... 3 сар ч бүтэн зогсоогүй байхад сүртэй юм. Цаашаа яах нь мэдэгдэхгүй байхад худлаа цуураад
Юун сүртэй нийтлэлүүд яваад байгаа. Зүгээр л одоогийн удирдлагууд нь чадахгүй бол ажлаа л өгчих
ДАМПУУРСАН НЬ ДЭЭР БАЙХ ӨӨ.
Teneg m#l
Эхлээд 3 р ангиа хичээж бгаад төгсчих. Ухаан чинь дутах юманд зай бол.