Цагаан шорооны хөнөөлд өртсөн иргэд "Эрдэнэт" үйлдвэрт шаардлага хүргүүллээ

Орхон аймгийн цагаан шорооны хор хөнөөлд голлон өртдөг 12000 иргэд нэгдэн “Цагаан тоосны аюулаас ирээдүйгээ аврах хөдөлгөөн”-ийг байгуулжээ. Хөдөлгөөний төлөөлөл “Эрдэнэт” үйлдвэрт үүсээд байгаа энэ асуудал хэрхэн даамжирч нөхцөл байдал хүндрээд байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр хэвлэлийн хурал хийлээ.
Цагаан шорооны хөнөөлийн бүс хэмээн нэрлээд байгаа гурван багийн иргэдийн төлөөлөл нэгдэн энэхүү хөдөлгөөнийг байгуулсан бөгөөд "Эрдэнэт" үйлдвэрт шаардлага хүргүүлжээ. Тодруулбал, цагаан шорооны бүс нутгийн иргэдийг эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах, 40 жилийн хугацаанд ажиллаж амьдарсан тул нэг удаа гурван сая төгрөг, цаашид сар бүр 200 мянган төгрөгийн олговор олгохыг шаардаж байна. Шаардлагын хариуг зургадугаар сарын 1-нд авах юм байна.
“Цагаан тоосны аюулаас ирээдүйгээ аврах хөдөлгөөн”-ий ерөнхий зохицуулагч З.Очирдорж: “Жаргалант сумын иргэд хүнсний ногоо тариалдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд ногоо тариалах боломж улам хомсдож байна. Цагаан шорооны нөлөө иргэдийн эрүүл мэндэд муугаар нөлөөлсөөр байхад 20 жилийн турш ямар нэг арга хэмжээ авахгүй өнөөдрийг хүргэлээ. Тухайн бүс нутагт амьдардаг иргэд бүгд харшилтай болж, ханиалга их, зүрх судасны өвчнөөр өвчлөх нь ч их болж байна. Манай хөдөлгөөн цагаан шорооны хөнөөлийг бүс нутагт амьдардаг иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдруулна гэж амлаж байсан улс төрийн дарга нар өнөөдрийг хүртэл хэлсэндээ хүрсэнгүй. Тиймээс бид энэхүү хөдөлгөөнийг хамтран байгуулж өөрөө өөрсдийнхөө эрх ашиг, үр хүүхдийнхээ ирээдүйг хамгаалахын цаашид тууштай тэмцэнэ гэдгээ мэдэгдэж байна” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Sildenafil Kaufen Deutschland Tadalafil Prix [url=http://cialibuy.com]cialis cheapest online prices[/url] Cialis Originale Vendita