Тойм: Бэрс болсон ноёны хүү
Өнгөрөгч долоо хоногт улс төрийн тогоонд өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна.
Долоо хоног бүхэлдээ Н.Учралын ялалт, амжилт, карьер дүүрэн өнгөрөв.
2025.09.27-нд болсон Бага хурлын дараа МАН-ынхан 30/38 бүлэг болж хуваагдаад бүтэн 50 хоног “үзэлцсэн”. Харин сүүлийн долоо хоног яг таг тохиролцоонд хүрч, зохиолын дагуу явсаар нэг хүний карьер төрийн гурван өндөрлөгийн хэмжээнд хүртлээ туушиндлаа. МАН-ын Их хурал болохын өмнөх даваа гарагт Н.Учралыг намын дарга цаашлаад УИХ-ын дарга болгох тохироо Ерөнхийлөгчийн дэргэд хийгдсэн гэгддэг. Тохироо нь, Засгийн газраа намын даргын статусаар хамгаалуулахын тулд Н.Учралд спикерийн суудлыг өгөх агуулгатай байсан нь ил болов.
Өрсөлдөгчгүй өрсөлдөөний ялагч:
МАН-ын даргад заалнаас зоригтойгоор өөрийгөө нэр дэвшүүлсэн Б.Лхагважав "2200-лаа суучхаад нэг хүнийг сонгоод дэлхий, ертөнцөөр нэг зарлавал юу болох вэ" хэмээсэн. Өөрөө л хэлсэн болохоос үнэн. МАН сонгочихсон хүнийхээ эсрэг ядаж заалнаас нэг нэр дэвшигчийг гаргаж ирсэн нь зориудын зүйл. Сарын өмнө буюу 2025.10.24-нд Ерөнхийлөгчөөс "Гавьяат эдийн засагч" цол хүртсэн хүн гэдгийг нь бодчиход л ойлгомжтой. Н.Учрал ганцаараа нэр дэвшээд ганцаараа 2200 хүнээр алга ташуулаад сонгогдчихсон бол Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нарын зодооноос хүчтэй шүүмжлэлд өртөх байв.
Парламентын дархлаагаа АН-ынхан МАН-ын хөлд ивэв:
Эрх баригчид тохироогоо туушиндсаар пүрэв гараг /2025.11.20/ гэхэд УИХ-ын чуулганаар шууд оруулж ирээд кнопдуулаад спикерийн сэнтийд залрав. Өмнө нь МАН-ын генсек Я.Содбаатар "Бусад намын саналыг үл харгалзан спикерийн томилгоог МАН өөрсдөө хийнэ" хэмээсэн. Яг энэ ёсоор явав. АН-ынхан “Бид байр сууриа нэгтгэнэ” гэж хэдхэн цагийн завсарлага авсан. Гэвч АН-ын бүлгийн 42 гишүүнээс ердөө 12 нь татгалзсан кноп дарсан. Эрх баригч МАН-ын дарга парламентын дарга болж алх цохиод эхэлбэл “парламентын дархлаа байхгүй болно” хэмээн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин орилсоор байсан ч нэмэр болсонгүй. МАН эвлэрэн хайрцаглагдаж, АН хуйлран дагав.
2027 оны сонгуулийн угтаж, нам дахь Ерөнхийлөгчийн хөл бүрэн бэлтгэгдэв:
Чингэж Ерөнхийлөгчөөр нэвт туушиндуулсан хүн намдаа Ерөнхийлөгчийн хөлийг бэхэлж өгөх үүргээ гүйцэтгэх нь асар ойлгомжтой. Бага хурлын 600 гаруй, Удирдах зөвлөлийг 39 гишүүний дийлэнх олонхыг нь Ерөнхийлөгчийн хүмүүсээр дүүргэв. Энэ тухай шүүмжлэл цахим орчинд төдийгүй, намынхан дунд нь идэвхтэй өрнөсөн.
Н.Учрал улстөрд орж ирсэн 13 жилийн хугацаанд карьер нь хэрхэн өсөж ирэв гэдгийг харвал:
- 2012 онд МАН-ын хэлтсийн дарга
- 2015 онд Шадар сайд У.Хүрэлсүхийн зөвлөх
- 2016, 2020 онд УИХ-ын гишүүн
- 2022 онд Цахим хөгжил, харилцаа холбооны сайд
- 2024 онд УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга
- 2025.11.15-нд МАН-ын дарга
- 2025.11.20-нд УИХ-ын дарга
Үндсэндээ 2012 оноос МАН-д хэлтсийн даргаар ажилласнаас хойш 13 жилийн дараа 38 насандаа МАН-ын дарга болж байна. Ерөөс карьер нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй ойр явж, бүх цаг үедээ түүний дэмжлэгээр дээшилж ирснийг харж болно. Улстөр дэхь шатрын өрөг гэвэл ноёны хүү явсаар бэрс болов. Цаашид ноён бэрсээ хэрхэн ашиглаж, ямар нүүдэл хийх вэ гэдэг асуултууд гарч ирнэ. 2027 оны Ерөнхийлөгчийн, 2028 оны парламентын сонгууль хүртэл бэрс гарсан хүү, ноён хоёр улстөрийн шатрыг яаж ч шалж мэдэхийг тааварлашгүй.
У.УЯН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үхсэн хүүрнүүний чинь ялалт амжилт хүрэлсүхийн зурсан замаар явжутсан хүүхэлдэй нь болж бж.
3удаа их хуралд суусан яг юуч хийж гийгүүлээгүй албан тушаалд бялуурагч
МАН ямар увайгүй, АН ямар арчаагүй гишүүдтэй гэдэг нь л харагдсаар байна. Eр нь сөрөг хүчингүй Хүрэлсүх ба түүний команд, үлдсэн хэд нь хэний ч хамаагүй команд гэсэн бүтэцтэй парламeнт юм байна. 27 онд Хүрэлсүх зайлах цагт л энэ улс нэг амьсгаа авахтайгаа болох юм байна
Энэ улс ч гэх шиг. Элбэгдорж та 2 улсын өмнөөс ярих нь биш шүү.
Яг үнэн.Миний Монголчууд төр засгаа дээдэлдэг болохоороо л зальхай бөгөөд ов мэхтэй ,болж л өгвөл бүгдийг хуурчих санаатай ,бусдад учруулахаар завдан буй хорт зүйлээ хэрэгжүүлэхдээ биeээ хамгаалж заль мэхийг нь хариулах ухаан сэдэх боломж олгохгүй гайхалтай чадмаг сайн нуун далдалж,бусад хүнийг алахыг юман чинээ үл тоон зөвхөн биe биeдээ туслан бусдыг устгадаг дайснуудыг 2027он хүртэл хүлээхээс өөр аргагүй гэж болохгүй.Монголчууд бид 2027оноос өмнө өнөөдөр У.Хүрэлсүхийн хууль бусаар баригдсан музейг нь хууль бусаар олсон орлого ард түмний татварын мөнгөөр хөрөнгөжсөн хөрөнгө хууль бусаар эзэмшиж байгаа хувьцаа газар зэргийг нь хурааж 2026оны төсөвт төвлөрүүлэн Ухнаагийн Хүрэлсүхд дахин төр засгийн эрх мэдлийг булаан авахыг санаархсан д нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татахыг миний Монголын ард түмэн болон Монголын бүх иргэдийн төлөөлөгчид минь хилэгнэн шаардаж байна уу?
Үхээд боссон хүн чөтгөр болдог гэдэг нь үүгээр батлагдлаа
Муусайн хархнуудаа та нар хүн хэмлэхээ болиооч.та нар адилхан өвдөнө шүү. Хүнийг өвчинөөр дооглодог та нар энэ хүнээс илүү ч өвдөж мэднэ. Залуу хүнд битгий атаарх ажлыг нь тайван хийлгэ. Улсаа хөгжүүлмээр байна.
Дамарбаясгалан, Самарсайхан хоёрыг бол ч сайхан араар нь тавьсан л даа. Онгондаамаа удахгүй онхолдуулах төлөвлөгөөтэй.
Mangaruud huk novshoos salj baij sain tsag irne
МУИС-ийн проректор Гомбобаатар гэж бас нэг ажлаа ч мэддэггүй, хулууж долоож явсаар тэнд хүрсэн нэг нөхөр байна.
Дамарбаясгалан дамартаад, Самарсайхан сарлаг царайлж суугаад Тимонд сайхан авахуулсан
Шаг шаг, мад гээд л Шатар тоглох сайн.
Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus
ЭВИЙДЭЭ ХӨӨРХИЙ НЭГИЙГЭЭ БИТГИЙ ИНГЭЖ ХЭЛЭЭРЭЙ ХҮНИЙ САНАА ЗУНЫ ЯЛААНУУД ЯАХ ВЭ? ЭНЭ ЗАЛУУ МАШ ТОМ ЗОЛИОС ШҮҮ ИРЭХ СОНГУУЛИАР АН д МАШ ТОМ БОЛОМЖ ГАРЧ ИРСААН.ОДОО ЭНЭ НӨХДҮҮД МАШ ЗӨВ БОДЛОГО ЯРИАД ТҮҮНИЙГЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭЭД АН н МАНГАР БАЦААНУУД ЭВ ЭЕЭ ХИЧЭЭГЭЭД ЯВАХ АВАСУ ДАРААГИЙН СОНГУУЛЬД САЙХАН БОЛОМЖИЙГ ЭНЭ МАН ТА НАРТ БҮРДҮҮЛЖ ӨГСӨН ШҮҮ.ИРЭХ СОНГУУЛИАР ЭДГЭЭР МУДАКУУД ЮУ ГЭЖ ЯРИХ ВЭ? НҮҮРСНИЙ СЕРИАЛ ХУЛГАЙ ХӨГЖЛИЙН БАНК НЭГ НЭГНИЙГЭЭ АЛААЧ ТАЛААЧААРАА ДУУДСАНАА ЯРИХ УУ? ҮНЭХЭЭР ЭНЭ ЭРГҮҮ НАМ ЗАСАГЛАСАН ОН ЖИЛҮҮДЭД НЯМБААТАР ГЭДЭГ НАМААСАА ТОМ ТОЛГОЙТОЙ НЭГ ДАРГАТАЙ БОЛСОН ГЭНЭТ ТАТВАР ТӨЛӨӨСИЙГ ЯМАР Ч ҮНДЭСЛЭЛГҮЙ НЭМЧИХЭЭД ТЭР ЮУ ХҮССЭНЭЭ ХИЙЖ БАЙГАА ШҮҮ.УЛНЫ ИРГЭДИЙН АМЬДРАЛ АЙМААР ДОРОЙТСОН АМЬДРАЛ ТЭР ЧИГЭЭРЭЭ УРУУДСАН ЯДУУРАЛ ИХЭССЭН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРАА ЭЛГЭЭР НЬ ХЭВТҮҮЛЖ ДЭЭРЭЭС НЬ ДЭВСЭЛЖ НЭГМӨСӨН ГҮЙЦЭЭСЭН.ТЭГЭХЭЭР ИРЭХ СОНГУУЛЬ ШУДРАГА ҮНЭНЭЭРЭЭ ЯВАГДАХ АВААС ЭНЭ НАМ ЧАДРААЧ БОЛНО ШҮҮ УХААНТАЙ БАЙ АН н ЭРГҮҮ МАНГАР БАЦААНУУДАА ХУУЧИН БУРХИНУУДАА ҮЛДЭН ХӨӨ ҮҮНИЙГ Л ХЭРЭГЖҮҮЛ ТЭР ХУУЧИН ГАРУУД ЭСРЭГ АЖИЛЛАЖ МӨНГӨ ӨГСӨН МАСС РУУ ХАНАРАН ШОГШИНО
ТЭРБУМ төгрөг кармандаа боловч, MCS ээс сонгуулийн хандив авдаг нөхөр.
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud
Амжилт
Хотоор дүүрэн тагнуулч болдог гэж хошгорсон залуус ямар учиртайн хэн эд эарыг хуурч хошгоруулаад байдийн
ENE TIMON AJIL HIIJ UZEEGUI N HARAGDJIIN. NAMTAR TIIM BA. 2 DUU DUULJ UZSEN
Н.Учирлаас сайн сайхэн юм угаас ч хүлээгээгүй нь үнэн.Ганцхүү МАН хэрхэн аялгахыг харах л үлдсэн. Их хурлаа МАН- тай нь н хамт нь ташраар нь тараах нь хамгийн зөв алхам боллоо. Одоо цаг алдах хараггүй ээ. Дээр доргүй хөдлөх цаг болжээ.Засаг нь тогтвортой байвал арай дээр арай ч гал алдуулчихгүй гэж найдаж байна.Угаасаа их хурал нам байна уу? байхгүй юу иргэн бидэнд юу ч мэдрэдэхгүй харинч хэрүүл хэл амгүй чих амарна биз. Харин гүйцэтгэх засаг нэг өдөр ч эзгүйсэн бидний өдөр тутамын амьдрал хүчтэй мэдрэгдэнэ. Хамгийн наад зэх нь цалин тэтгэврээ тавьж чадахгүй болно цаашлаад нийгмийн эмх замбараагүйтэж хулгай дээрэм нь гаарна гээд хор холбогдол дэндүү их. Яиарч байсан засгаа унагалгүй шиг талд талаасаа хамгаалж сонгуултой залгах нь чухал
Амжилт