МЭДЭГДЭЛ: 1.4 сая ам.долларыг шүүгчийн гэрээс хурааж аваагүй
Ш.Мөнгөншагай нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэсэнтэй холбогдуулан 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс “Шүүгчийн гэрээс 1.4 сая ам.долларыг хурааж авсан” гэх тайлбар бүхий бичлэг зарим мэдээллийн сайт, нийгмийн сүлжээгээр цацагдаж байна.
Иргэн Г.Жаргалангийн хөлсөлж байсан, Сүхбаатар дүүргийн I хороо, 220К байрны 305 тоотоос хураасан 1.205.200 ам.доллар, түүний хамаарал бүхий бусад этгээдээс хураасан зэрэг нийт 1.445.200 ам.долларыг улсын орлого болгох тухай шүүхийн шийтгэх тогтоолд заасан байна. Г.Жаргалан нь шүүгчийн албан тушаал огт эрхэлж байгаагүй бөгөөд бусдад хахууль өгсөн үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгүүлсэн.
Иймд илтэд худал мэдээллийг зохион байгуулалттайгаар түгээж байгаа үйл ажиллагаагаа нэн даруй зогсоохыг шаардаж байна. Цаашид дээрх худал тайлбар мэдээллийг санаатайгаар түгээсэн тохиолдолд хууль тогтоомжид заасны дагуу холбогдох арга хэмжээ авах болохыг мэдэгдье.
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хэнийг айлгаад байгаа юм бэ АТГ-ын ш�##�гасан асууд�##� шүү дээ энд иргэд ямар хамаатайнеэн шүүгчид ийм мөнгө аваад ял авсан нь тодорхой биз дээ
Одоо нууж эхлэх нь. МАНАН-аас яаж с�##�ах вэ, үнэхээр дургүй хүрч байна. Шүүх, цагдаа, прокурор бүгд МАНАН-ийн гар хөл. Үзэн ядаж байна. Шүүгчийн гэрээс гараагүй, Энэ хүн шүүгч биш ч гэх шиг, хөгийн 2 нүүртэй шүүүрнүүд
Шүүгч биш бол биш л гэхээс яах билээ. Шүүгчээс бусад хүн хахууль авч байв�##� хамаагүй юм уу? Өөрснөө худлаа хэлчихээд тэрнийг нь з�##�руулахаар уурлаад байдаг. Тэгвэл худ�##� мэдээ тараасан этгээдийг яллах нь зүйтэй.
Ажлаа сайн хий. Мэдэгдлээ тодорхой болго. Хурлаа бүү хойшлуул. Хуулиа сайжруул.