УРЛАГ

Маргааш “The Voice of Mongolia” шоуны ялагч тодорно

Маргааш буюу зургаадугаар сарын 14-ний ням гарагт “The Voice of Mongolia” шоуны хоёр дахь улирлын ялагч тодорно.

Өнгөрөгч долоо хоногт тус шоуны Semi-final шатны шалгаруулалт явагдаж, үзэгчдийн саналаар финальд тунаж үлдэх оролцогчид тодорсон юм. Үүгээр С.Ононбатын багаас Г.Эрмүүн, Д.Болдын багаас Х.Ядам, Укагийн багаас Э.Дашням, Д.Отгонбаярын багаас Б.Оюу нар финальд тунаж үлдсэн билээ.

Маргаашийн дугаарт оролцогчид нэг гадаад дуу, нэг монгол дуу дуулж өрсөлдөнө. Энэ хоёр дууныхаа нэгийг тэд дасгалжуулагч нартайгаа дуулах учиртай. Ингээд үзэгчдээс хамгийн их санал авсан нэг оролцогч үндэсний шилдэг дуу хоолойгоор шалгарах юм.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button