УРЛАГ

Э.Дашням: Өчүүхэн намайг алдаа, оноотой минь түшсэн монгол түмэндээ баярлалаа

Өнөөдөр /2020.06.13/ The Voice of Mongolia шоуны хоёрдугаар улирлын ялагч тодорно.

Өнгөрөгч долоо хоногт тус шоуны Semi-final шатны шалгаруулалт явагдаж, үзэгчдийн саналаар финальд тунаж үлдэх оролцогчид тодорсон юм. Үүгээр С.Ононбатын багаас Г.Эрмүүн, Д.Болдын багаас Х.Ядам, Укагийн багаас Э.Дашням, Д.Отгонбаярын багаас Б.Оюу нар финальд тунаж үлдсэн билээ.

Тэгвэл Э.Дашням өөрийн нүүр хуудаснаа, “Энэ агуу хүмүүнтэй нэг цаг дор оршин байна гэдэг гайхамшигтай. Маш их олон зүйлийг сурч, мэдэж авлаа. Өчүүхэн намайг алдаа, оноотой минь түшсэн агуу монгол түмэндээ маш их гялайлаа. Mongol TV-ийн мундаг хамт олонд маш их баярлалаа” гэж бичжээ.

Харин түүний дасгалжуулагч Ука, “Уртын дууч, авьяаслаг оролцогч,тал нутгийн хүү Э.Дашням маань энэ орой та бүхэнд талархаж, үзүүлбэртээ бэлдэн 20.00 цагийг догдлон хүлээж байна. Тэр минь дэлхийд монгол тал нутгийн давтагдашгүй дуу хоолойгоо таниулж явна аа гэдэгт итгэлтэй байна. Чамдаа амжилт хүсье!” гэж бичсэн байна.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-06-14 14:44

Дэлхийд дуугаа хоолойгоороо гайхуулах дуучин чи шүү. амжилт хүсье. манайхаан дэмжинэ шүү

Зочин
Зочин
2020-06-14 16:52

Монгол хэлээрээ Монгол дуугаа дуулаарай, дэмжинээ

zochin
zochin
2020-06-14 17:46

mongol ya##aa

Холбоотой мэдээ

Back to top button