ЭРҮҮЛ МЭНД
Д.Нямхүү: 66 настай Орос жолооч, 80 настай эмэгтэй зорчигчоос халдвар илэрлээ

Өнөөдөр ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Өчигдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборторид 314 хүн шинжилгээ хийгдсэнээс 312 хүнд коронавирусийн халдвар илрээгүй. Хоёр хүнд нь илэрсэн. Алтанбулагийн боомтоор орж ирсэн 66 настай, эрэгтэй орос жолооч, нөгөө хүн нь Франкфуртын онгоцоор ирсэн 80 настай эмэгтэй, зорчигчид коронавирус илэрсэн. ХӨСҮТ-ийн эмчилгээнд орсон байгаа. Франкфурт-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн 260 хүний шинжилгээ хийгдсэн байна. Өнөөдөр долоон хүн эдгэрч ХӨСҮТ-ээс дараагийн шат руу шилжлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.