ДЭЛХИЙСПОРТ

"Ювентус” клуб талбайдаа "Лечче”-г 4:0-ээр хожлоо

Италийн Сери А лигийн 28 дугаар тойргийн эхний тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойргийг нээж "Ювентус” клуб талбайдаа "Лечче”-г 4:0-ээр хожлоо. Ингэснээр 69 оноотой болж, араасаа нэхэж буй "Лацио”-гаас 7 оноогоор тасарч эхэллээ.  

Тоглолтын 53 дахь минутад Дибала гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин Роналдо 62 дахь минутад торгуулийн цохилтоос нэгийг, Игуаин 83, де Лигт 85 дахь минутад нэг нэгийг нэмсэн юм. 

ЭХ СУРВАЛЖ: espn.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button