Л.Бямбаа агсны хэргээр Г.Сүхболд нарыг шүүх хурал дахин ХОЙШИЛЛОО
Баянгол дүүргийн прокурорын газраас Г.Сүхболд нарт /5/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар / хууль сахиулагч яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлээгүй хайнга хандах/ холбогдох хэргийн шүүх хуралдааныг 2020 оны 7 дугаар сарын 01-ны 09.00 цагт товлосон боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Төмөрхуягийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар Шведийн Стокольм хотод ар гэрийн гачигдлаар очоод хөл хорионд орж өнөөдрийг хүртэл ирээгүй байна.
Өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар хүсэлтдээ “ Шүүх хуралдаанд үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалж өөрийн биеэр оролцоно мөн гадаадаас ирээд улсын онцгой комиссоос тогтоосон хөл хорионд байх хугацаа зэргийг харгалзан шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Төмөрхуяг өөрийн өмгөөлөгчийн хамт шүүх хуралд оролцоно гэж хүсэлт гаргасан зэргийг харгалзан 2020 оны 9 дүгээр сарын 14-ны өдрийн 09.00цаг хүртэл хойшлуулав.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шүүх Төмөрхуягийг өөрөө ирээд оролц гээч !
Манай улсын энэ б�##�иар шүүхийн ялзарсан гажуудлыг шинэ УИХ яар�##�тай засах хэрэгтэй санагдана.Шүүх мэтгэлцээний зарчмаар хурлаа хийхгүй дандаа л ХОЙШЛУУЛЛАА...гэх юм.Гэхдээ борчуулийн шүүх хур�##� маш түргэн болох юм.