Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томиллоо
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг томилох эсэх асуудлыг хэлэлцлээ.
лмаар УИХ-ын гишүүдийн 93.3 хувийн саналаар У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилов. Ингэснээр тэрбээр Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд боллоо.
Ухнаагийн Хүрэлсүх нь:
- 1985 онд нийслэлийн 10 жилийн 2 дугаар дунд сургууль
- 1999 онд Батлан хамгаалахын их сургуулийг улс төр судлаач
- 1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийг төрийн удирдлагын арга зүйч
- 2000 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
Ажилласан байдал:
- 1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч
- 1991-1994 онд МАХН-ын Төв Хороонд улс төрийн ажилтан
- 1994-1996 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд зөвлөх
- 1996-1997 онд МАХН-ын “Залуучууд хөгжил” төвийн ерөнхий захирал
- 1997-1999, 2000-2005 онд Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны ерөнхийлөгч
- 1999-2000 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд зөвлөх
- 2000-2007 онд МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн
- 2007 оноос Монголын зүүний хүчний Холбооны ерөнхийлөгчөөр ажиллажээ.
Улмаар 2000-2004, 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд, 2006-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд, 2008-2012 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2012-2013 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2014-2015, 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байв.
- 2017 оноос Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын даргаар ажиллаж, 2020 оны ээлжит сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдоод байна.
Г.ЖАРГАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
AMJILT !
банкны реформоо эхлүүл ээ. банкны болон ипотекийн зээлийн хүүг бууруулаа. банк ард иргэдэд боломж болох ёстой байт�##� МАН АН МАНАН 30 ЖИЛ Манжийн амбаны өрийн дарамт болголоо. энэ 7 сард багтааж шийд. Австрийн жилийн 5 хувийн банк.
1072 ш хувьцааны ашиг яар�##�тай тараа. Ногдол ашгийн мөнгө байгаа юм уу . арай..