УЛС ТӨР

“У.Хүрэлсүхийн тархин дахь 15 сайд”

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газраа эмхлэх ажилдаа оров. Өчигдөр /2020 07.06/ 16.00 цагт УИХ-ын чуулган гэнэт зарлагдаж Засгийн газрын бүтцийг хэлэлцсэн юм. Энэ тухай доор өгүүлнэ.

Харин одоо сайд нар хэн хэн байх вэ гэх таамаг, прогноз төрийн ордон дотор үргэлжилсэн хэвээрээ байна. У.Хүрэлсүх сайд нарын зураглалаа тархиндаа зурж, одоогийн байдлаар хэнд ч хэлэхгүй нууцалж буй аж. Тэр “Та нар миний үгнээс битгий зөр, би өөрөө мэднэ” хэмээн дуугарсан байна. Тэгэхээр шинээр сонгогдох 15 сайд Ерөнхий сайдын тархинд л байгаа аж.

17 сайдын суудлаас Ерөнхийлөгч Х.Баттулга хэд хэдэн сайдын суудал авна гэх тохироотой байгаа. Ямартай ч У.Хүрэлсүхийн тархинд зурагдсан байх магадлалтай 15 сайдын прогнозыг хүргэж байна.

-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад хамгийн боломжтой, ямар нэг өрсөлдөгчгүй яригдаж байгаа хүн бол Л.Оюун-Эрдэнэ.

-Шадар сайдад Ө.Энхтүвшин дахих хүсэлтэй байгаа ч Л.Энх-Амгалан, С.Бямбацогт нарын нэрс ч яригдаж эхэлжээ.

-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Н.Цэрэнбат дахихаар хөөцөлдөж буй.

-Батлан хамгаалахын сайдад Ж.Энхбаярын нэр яригдаж байна.

-Гадаад харилцааны сайдад Д.Цогтбаатар, Д.Зоригт нарын нэрс яригдаж байна.

-Сангийн сайдад Ч.Хүрэлбаатарыг улираах хүсэлтэй байгаагаа У.Хүрэлсүх илэрхийлсэн.

-Хууль зүй, дотоод хэргийн сайдад Х.Нямбаатарын нэр яригдаж буй. Мөн С.Бямбацогт энэ сайдын суудалд горилж яваа.

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад тус яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Н.Ариунзаяа нарын нэрс яригдаж буй.

-Барилга хот байгуулалтын сайдад тус яамны дэд сайд Б.Мөнхбаатар, ТНБД С.Магнайсүрэн нар яригдана.

-Боловсрол, шинжлэх ухааны сайдад одоогоор тодорхой нэрс дуулдаагүй битүү морь хэвээр байна.

-Зам тээвэр хөгжлийн сайдад Хаянхярваа нэрээ зүтгүүлэн хөөцөлдөж байгаа.

-Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдад Сумъяабазарыг Ерөнхийлөгчийн зүгээр дахиулах санал орж ирнэ.

-ХХААХҮ-ийн сайдад Ч.Улаан дахин зүтгэх сураг бий.

-Эрчим хүчний сайдад Эрдэнэс Монголын захирал П.Ганхүү гарч ирэх магадлалтай.

-Эрүүл мэндийн сайдад Улсын нэгдүгээр эмнэлгийн дарга Т.Мөнхсайхан, Ерөнхий сайдын зөвлөх Н.Хүрэлбаатарын нэр яригдаж буй.

-Соёлын сайдад БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, Батцэцэг гэх хүмүүсийн нэр яригдаж байна.

Дээрх урьдчилсан зураглалаар бол Л.Оюун-Эрдэнэ, Ч.Хүрэлбаатар, Х.Нямбаатар нар танхимаас сонгогдох сайд нараар нэрлэгдэх нь. Үлдсэн нь Ерөнхийдөө танхимын гаднаас сонгогдоно.

-ШИНЭ ЗАСГИЙН ГАЗАР 14 ЯАМ, 17 САЙДТАЙ БАЙНА-

Яамдын чиг үүрэг, давхцлыг арилгаж, үр дүнтэй, шуурхай байлгах үүднээс Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамыг өөрчлөн байгуулахаар холбогдох хуульд тусгаж, бусад яамдыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзсэн.
Засгийн газар ерөнхий чиг үүргийн ЗУРГАА, чиглэлийн НАЙМ, нийт 14 яамтай ажиллах аж.

Ерөнхий чиг үүргийн яамд нь:

• Байгаль орчин, аялал жуулчлалын
• Батлан хамгаалахын
• Гадаад харилцааны
• Сангийн
• Хууль зүй, дотоод хэргийн
• Хөдөлмөр, нийгмийн хамгааллын

Чиглэлийн найман яам нь:

• Барилга, хот байгуулалтын
• Боловсрол, шинжлэх ухааны
• Зам, тээврийн хөгжлийн
• Уул уурхай, хүнд үйлдвэрийн
• Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн
• Эрчим хүчний
• Эрүүл мэндийн
• Соёлын

Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга гээд нийт 17 сайд Засгийн газрын бүрэлдэхүүнд багтахаар байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 7, 2020 08:54

зам тээвэр

Хариулт
Хариулт
7 сар 7, 2020 09:00

Сэлэм д�##�айсан Е.Сайд ЖДҮ -чингээ битгий оруулаарай

ЗОЧИН
ЗОЧИН
7 сар 7, 2020 09:17

ӨНӨРБАЯР ЧАДАХГҮЙ ЭЭ, ЖУЛДАНА, ОЮУНХОРОЛ ШОНХОР ЭНЭ ТЭРИЙНХ НЬ ХЭРЭГ БОСООД ИРЭХГҮЙ БОЛ ЗҮГЭЭР БАЙЖ МАГАДГҮЙ. ОЛОН ЮМ ДУУЛДДАГ,

zochin1
zochin1
7 сар 7, 2020 10:20

Зам тээвэр хөгжлийн сайдад Я. Содбаатар дэмжиж байна. Зам тээрийн сайд байхдаа богино хугацаанд үр дүнтэй ажилласан. Чадвартай мэдлэг боловсролтой хүндээ.

comment1
comment1
7 сар 7, 2020 11:00

Chigleliin 8 yamiin saidad mergejil 1, ehlvvlsen ajil ni tsaashid hiigdeh bolomjtoi hvn tawih heregtei. Y.Sodbaatar bol tomor hurdnii zam, niseh ongotsnii buudal zergiig sanaachilsan dahin saidad tawij dutuug ni gvitseeh bolomj ogoh heregte

Тусгал
Тусгал
7 сар 7, 2020 11:11

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдад Я. Содбаатар-г нэмэх хэрэгтэй. 20 гаруй жил улс төрд хоёргүй сэтгэлээр зүтгэж хийсэн ажилдаа эзэн байж хариуцлага хүлээчих дэг. Ажил эхлүүлбэл эцсийг нь үзэж чаддаг мундаг хүн шүү

ХАНУУЛ
ХАНУУЛ
7 сар 7, 2020 11:39

ХУУЛЬ ЗҮЙН САЙДАД С.БЯМБАЦОГТ, БАТЛАН ХАМГААЛАХ САЙДАД Ж.ЭНХБАЯР НАР ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН

Зочин
Зочин
7 сар 7, 2020 18:39
Reply to  ХАНУУЛ

Enhbayar l gaigui bh, byambcogt bol hezee ch huleen zuvshuurugduj baigaagui, huuramch diplomtoi, hudlaa helj huuran mehelj idej zavshij yavsaar irsen hogiin amitan.

ХАНУУЛ
ХАНУУЛ
7 сар 7, 2020 11:40

ЗАМ ТЭЭВЭР СОДБААТАР БАЙГАЛЬ ОРЧИН ОЮУНХОРОЛ НАР ДЭЭР ДЭЭ

zuv hun
zuv hun
7 сар 7, 2020 12:30

Зам тээврийн хөгжлийн сайдад Содбаатарыг яагаад дэвшүүлээгүй байгаа юм бэ? Зам тээврийн сайд байхдаа агаарын замын либер�##�чл�##�, төмөр хурдны замыг санаачилж хийж эхлүүлж байсан. Дахиад сонгоод ажлыг нь гүйцээлгэх хэрэгтэй шд.

зочин
зочин
7 сар 7, 2020 13:16

Монголын гадаад Экспортыг тэр аяар нь хариуцдаг Уул уурхайн сайдаар мэрэгжлийн бус , гадаад хэл ч мэдэхгүй Д. Сумъяабазарыг дахин томилох нь зүйд үйл нийцнэ дээ Ерөнхий сайд аа !

Зочин
Зочин
7 сар 7, 2020 13:19

Я.Содбаатар гэдэг бусдын урдуур орж ЖДҮ-ийн зээлийг өөртөө авчихсан хулгайч заав�##� Сайд болох ёстой юм уу ,больж үз

Дондов
Дондов
7 сар 7, 2020 13:50

Аварга Сумьяабазар ,Хятад хэлний орчуулагч Зоригт нарыг сайд болгоход үл тохирно.

ган үзэгтэн
ган үзэгтэн
7 сар 7, 2020 15:51

Энэ аймшигт цар тах�##�тай үед эх орноо хамга�##�сан шиг хамга�##�ж чадаж байгаа Сарангэрэлийг ЭМЯ-ны сайдаар улираан томилох хэрэгтэй. Мөн УУХҮЯ-ны сайдад Содбаатар томилогдвол илүү ихийг хийх нь мэдээж. Өмнө сайд байхдаа ямар сайн ажиллаа даа.

Иргэн111
Иргэн111
7 сар 7, 2020 15:55

Зам тээврийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан өмнө нь энэ с�##�барт ажиллаж байсан ажлын туршлагатай хүн бол я�##�тчгүй Я.Содбаатар юм. Мөн Д.Сарангэрэлийн энэ их хүч хөдөлмөрийг мартаж болохгүй тэр бол шантрахгүй хөдөлмөрлөсөн хүн. Дэмжнээ!

Холбоотой мэдээ

Back to top button