НИЙГЭМ

ОБЕГ-ын даргаар Г.Ариунбуянг томиллоо

Онцгой байдлын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Г.Бадрал БНХАУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхэт Элчид сайдар томилогдсон. Улмаар түүний оронд ажиллах эрхмийг томилолгүй өдий хүрээд байсан юм. Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ОБЕГ-ын даргаар Г.Ариунбуянг томилов.

Боловсрол:

  • 1985-1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийг инженер-эдийн засагч мэргэжлээр,
  • 2000-2003 онд ХБНГУ-ын Шпайер хотын Төрийн захиргааны их сургуулийг төгссөн. Захиргааны эрх зүй, төрийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан.

Ажилласан байдал:

  • 1989-1991 онд Зэвсэгт хүчний 276 дугаар ангид албаны дарга,
  • 1991-1996 онд Зэвсэгт хүчний 310 дугаар ангид цэргийн төлөөлөгч, тасгийн дарга,
  • 1996-1999 онд Зэвсэгт хүчний Жанжин штабт төлөвлөлтийн офицер,
  • 2005-2010 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга,
  • 2010-2011 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын зөвлөх,
  • 2011-2012 онд Засаг даргын орлогч,
  • 2014-2015 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх,
  • 2015 оны 01 дүгээр сараас Онцгой байдлын ерөнхий газрын дэд даргаар,

2017 оны хоёрдугаар сараас Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын даргаар ажиллаж байна.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button