Нийгмийн
"Хууль бусаар нийслэл рүү тарвага нэвтрүүлэх гэж байсан 109 зөрчлийг илрүүлсэн”

Нийслэлийн Онцгой байдлын газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв болон ЦЕГ-ын Экологийн цагдаагийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хяналтын хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Д.Оюунчимэг:
"Автотээврийн шалган бүртгэх товчоо болон хяналтын цэгүүдээр нэвтэрч буй тээврийн хэрэгслүүд, зорчигчийн ачаа тээвэрт хийсэн шалгалтаар хэд хэдэн ноцтой зөрчлүүд гарсан. Тоо баримтыг дурдвал, 2019 оны сүүлийн хагас жилийн байдлаар 25 удаагийн үйлдэлтэй 364 ширхэг нойтон тарвагыг илрүүлсэн. Харин 2020 он гарсаар эхний хагас жилийн байдлаар 20 удаагийн үйлдэлтэй 109 нойтон тарвагыг шалгалтын явцад илрүүлэн ЗӨСҮТ-д хүлээлгэн өгсөн” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.