Нийгмийн

ТОДРУУЛГА: Хар хорхой коронавирус тээх, тараах аюулгүй

Сүүлийн үед гудамж, байр талбай, орон сууцуудаар хар хорхой их үзэгдэх болсон. Үүнийг зарим иргэн “Манай улсад хар хорхойн нүүдэл болж байгаа юм биш биз” хэмээн эргэлзэж буй. Жилийн жилд хар хорхойн нүүдэл иргэдийг “айлгадаг”. Коронавирусийн халдвартай, өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосон өнөө цагт хар хорхой нүүдэл ковид-19-ийг тархаах вий гэх айдас иргэдийн дунд байгаа бололтой.

  Х.БОЛОРМАА: ХАР ХОРХОЙН НҮҮДЭЛ ЭХЛЭХ БОЛООГҮЙ

Энэ талаар шавж устгалын “Мөнх-Ариусал” компанийн мэргэжилтэн, биологийн ухааны доктор Х.Болормаагаас тодрууллаа.

-Монгол Улсад хар хорхойны нүүдэл болж байна гэх таамаг иргэдийн дунд байгаа бололтой. Энэ хэр үнэний ортой вэ?

-Манай улсад хар хорхойны нүүдэл орж ирэх хараахан болоогүй. Улирлынхаа онцлогоос шалтгаалаад хүр хорхой, царцааны нүүдэл наймдугаар сарын эхээр эхэлдэг. Одоогоор хар хорхойны нүүдэл эхлэх хугацаа болоогүй. Нүүдэллэхгүй ч байх магадлалтай.

-Гэр хороолол, орон сууцанд олон тооны хар хорхой цугларч байгаа нь анзаарагдсан. Нүүдэл нь эхлээгүй юм бол яагаад тэгж цугларан, үзэгдэж байгаа вэ?

-Одоогоор орон сууц, хотхонуудын ойр орчинд хар хорхой түгээмэл үзэгдэж байгаа нь бороо хур их орж, амьдрах таатай нөхцлийг нь бүрдүүлсэнтэй холбоотой. Тийм учраас ойрын өдрүүдэд хар хорхой олноор цугларан, иргэдэд үзэгдэж байгаа болов уу.

-Хар хорхойны нүүдлээр коронавирусийн халдвар тархах вий гэж иргэд болгоомжилж байгаа нь анзаарагдсан. Тэгэх боломжтой юу?

-Боломжгүй ээ. Хар хорхой хүнд ямар нэгэн аюулгүй амьтан. Мэдээж чих рүү орохыг эс тооцвол шүү дээ. Дахиад тодотгоход, хар хорхойны нүүдэл манай улсад орж ирээгүй.

ХАР ХОРХОЙ ЧИХЭНД ОРВОЛ ХЭРХЭХ ВЭ

Хар хорхойн маш олон төрөл зүйл бий. Манай улсад түгээмэл тохиолддог нь бидний нэрлэж заншсанаар Чихний хар хорхой буюу Жийгээ цох (Carabinae) юм. Хар хорхойны аль ч төрөл хүнд хоргүй, хазалтаараа вирус дамжуулдаггүй. Гэвч чихэнд орсон тохиолдолд хэнгэрэг хагалах аюултай.

Үүнээс улбаалаад сонсголгүй болох эрсдэлтэй тул хар хорхойг чихэнд орсон тохиолдолд маш яаралтай мэргэжлийн эмчид хандах шаардлагатай. Дур мэдэн оролдох, чихээ ухах, ус хийх нь хэнгэрэг хагалах аюултайг мэргэжлийн хүмүүс онцлов.

С.АНУЖИН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 25, 2020 20:08

Борооны өмнө үзэгдсэн шүү

Холбоотой мэдээ

Back to top button