Нийгмийн
Үс засуулбал эд мал арвижна
2020.7.25, БЯМБА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 5
ЗУНЫ АДАГ ХАРАГЧИН ХОНЬ САР
ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН МОГОЙ ӨДӨР
- Аргын тооллын: 2020.7.25, Бямба гараг
- Наран ургах шингэх: 5.20-20.37
- Үс засуулбал: Эд,мал арвижна
- Барилдлага: Үл тохирох
- Шүтэн барилдлага: Төрөхүй
Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр эд эдлэл барагдах, хулгай, дээрмийг дарах тэргүүтэнд махаши тэнгэрээс гаслан ирэх тул хэрэг тус үл бүтнэ. Гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Арвижна, баяжина гэх энэ тэнэг мунхруулгаа болимоор юм.
Мухар сүсэг