Нийгмийн

ЭМЯ: Тарваган тахлын сэжигтэй нэг тохиолдлын шинжилгээ, эмчилгээнд 100 гаруй сая төгрөг зарцуулж байна

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн тухай ээлжит мэдээ, мэдээллийг хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл

"Завхан болон Баянхонгор аймгуудад гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлуудад хийсэн шинжилгээний хариу сөрөг гарсан. Мөн тус сэжигтэй тохиолдлуудтай ойрын хавьталд байсан найман хүний сорьцод шинжилгээг хийлгэсэн. Сорьц өнөөдөр ирж байгаа. Мэргэжлийн байгууллагаас хэлээд, сэрэмжлүүлээд байхад тарваганы мах идсэн, халуурсан, гүйлгэсэн, булчирхай цочсон шинж тэмдэгтэй хүмүүс ирж байна. Иргэдийн хариуцлагагүй үйлдлээс болж нэг хүний тарваган тахлын шинжилгээ, эмчилгээнд улсаас 100-гаад сая төгрөгийн зардал гарч байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-07-27 12:17

Айн арай үгүй байлгүй дээ

Зочин
Зочин
2020-07-27 15:35

tarwaga alj idehe boliochee

Холбоотой мэдээ

Back to top button