Нийгмийн

Нэгдүгээр ангийн сурагчдын бүртгэл маргааш эхэлнэ

Шинэ хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэгчдийн цахим бүртгэл маргааш эхэлнэ. Энэ жил нэгдүгээр ангид 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүдийг бүртгэх юм.

Цахим элсэлтийн хүсэлтийг зөвхөн нэг удаа гаргах бөгөөд эцэг, эхчүүд www.parent.edu.mn вэб сайтаар хүүхдээ бүртгүүлнэ. Бүртгэлийг энэ сарын 28-ны 17.00 цагт хаах юм.

 Харин бичиг баримтын зөрчилтэй, оршин суугаа хаягаасаа шилжсэн хүүхдийг наймдугаар сарын 24-28-нд ажлын цагаар элсэх боломжтой сургуульд нь уламжлалт аргаар буюу сургууль дээр нь очиж бүртгүүлнэ.

Нэгдүгээр ангийн сурагчдын бүртгэл маргааш эхэлнэ
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button