Нийгмийн

Д.Гантулга СУЛЛАГДААГҮЙ, есдүгээр сард СУЛЛАГДАХААР яригдаж байна

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад 2019 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр хүчингийн хэрэгтээ ХОЁР жилийн ял сонссон билээ. Тодруулбал, түүнд холбогдох эхний хэрэг буюу 2017 оны зургадугаар сард 25 настай эмэгтэйг хүчиндсэн хэрэгт нь нэг жил дөрвөн сарын хорих ял оноосон. Харин хоёр дахь хэрэг буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 27-нд өөр А гэх эмэгтэйг хүчирхийлэхийг завдсан хэрэгт нь найман сарын хорих ял оноож, нийт хоёр жилийн хорих ялаар шийтгүүлэн өдгөө ялаа эдэлж байгаа.

Тэгвэл сүүлийн үед цахим орчинд түүнийг хугацаанаасаа өмнө суллагдсан гэх мэдээлэл түгээд байна.

Энэ талаар бид эх сурвалжуудаас тодруулахад “Суллагдаагүй, харин сарын дараа буюу есдүгээр сард суллагдахаар яригдаж байгаа” гэх мэдээлэл байна. ШШГЕГ “УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг сулласан гэдэг ташаа мэдээлэл” гэв.

Энд нэмэлт мэдээлэл өгөхөд “Гурван сар биеэр эдэлсэн ял дээр нэг сарыг нэмж дүйцүүлэн ял эдэлсэнд тооцдог” хуулийн заалттай. Өөрөөр хэлбэл, гурван сар биечлэн ял эдэлчихвэл дөрвөн сар ял эдэллээ гэж тооцогдоно. Эл заалтаар бол тэрбээр есдүгээр сард биеэр эдэлсэн ял нь ЕСӨН САР болох аж. Үүн дээр нь ГУРВАН САРЫН дүйцүүлэх ял нэмэгдэж, ялаа эдэлсэн хугацаа нь нэг жил болно гэсэн үг юм.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 12, 2020 18:44

Нэгмөсөн хүчингийн гэмт хэргээр хоригдож байгаа улсуудыг бүгдийг нь суллачихгүй юу даа . Аавын хүүхдүүдийг �##�аг үзээд яахав дээ

зочин
зочин
8 сар 13, 2020 06:57

яагаад ингээд ял завшуулаад байгаам бэ яагаад ????? тэгвэл бүх хүчингийн хэрэг үылдсан ялтангуулыг суллачих Аэрвээ Гантулгыг хугацаанаас нь өмнө суллах л юм бол ард түмэн тэмцэж босно шүү битгий худ�##� үнэн яриад ялыг нь цувчуулаад бгаарай

зочин
зочин
8 сар 13, 2020 06:59

Гантулга шорондоо бүтэн ялаа эдлэх ёстой яагаад гэвэл азаар сонгогдцон тэнэг боловсрол муутай гарууд дураараа загнаж хуулийг гууль болгодог ааш араншинг эвдэх түлхүүр болох ёстой

зочин
зочин
8 сар 13, 2020 09:38

2 жилийн ял өгчихөөд тэгээд бас хугацаанаас нь өмнө суллана ч гэх шиг больж үзсэн нь дээр байлгүй дээ.Үнэн хэрэгтээ хорих ангидаа бол бусад ялтнуудын адил өрөөнд яг адил дүрмээр хооллож, тэдэнтэй адил байгаа гэдэгт бол итгэхгүй байна.

зочин
зочин
8 сар 13, 2020 09:40

ер нь �##�бан туша�##�тнууд, сая ял авсан С.Баяр мэтийн нөхдүүдийн ял эдэлж байгаа хорих газар ТББайгууллагын нөхдүүд очиж, яг ямар байд�##�тай байгааг үзэх хэрэгтэй, тэнд ч гэсэн тансаглаад байж байгаа шүү, хууль адилхан л үйлчлэх ёстой

Холбоотой мэдээ

Back to top button