
2008 оны 8 дугаар сарын 14-ний энэ өдөр Н.Түвшинбаяр манай улсад тив дэлхийн олимпийн анхны алтан медалийг авчирч байв.
Одоогоос 12 жилийн өмнөх энэ түүхэн мөчид баярт мэдээг дуулсан монголчууд баярлаж, бахархаж, төрийн өндөр албан тушаалтнууд Сүхбаатарын талбай дээр “Ура!” хашгирч байлаа.
Яах аргагүй түүхэн хэмээн томьёолж болох эл амжилтыг авчирсан Н.Түвшинбаярт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Сүхбаатарын одон, Алтан гадас одон, Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртээсэн юм.
“Бээжин-2008” зуны XXIX олимпын наадмын жүдо бөхийн -100 кг жинд алтан медаль хүртэж, олимпын аварга болсон Монгол Улсын анхны иргэн гэдгээрээ тэр спортын түүхэнд мөнхөрсөн тамирчин билээ.
Г.САНСАРМАА