Нийгмийн
Хууль бусаар малын түүхий эдийн үйлдвэрлэл явуулж байжээ

Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Е, Н нар зөвшөөрөлгүй малын толгой шулаа, түүхий эдийн цех ажиллуулж байсныг МХЕГ-ы шалгалтаар илрүүлжээ.
Шалгалтаар:
- Мал эмнэлэг, ариун цэврийн шаардлага хангахгүй орчинд мал эмнэлгийн гэрчилгээгүй, гарал үүсэл тодорхойгүй бог болон бод малын толгойг шулдаг,
- Шулсан махыг Хүчит Шонхор худалдааны төв болон хувь хүнээр дамжуулан нийтийн хэрэгцээнд нийлүүлдэг,
- Цехийн өдөр тутмын цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэл хийдэггүй,
- Ажилчдыг хөдөлмөр хамгааллын хувцсаар хангаагүй, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулаагүй,
- Ахуйн зориулалттай ванныг хүнсний зориулалтаар ашигладаг,
- Цехэд хэрэглэдэг ундны усыг лабораторийн шинжилгээнд хамруулаагүй зэрэг зөрчлийг илрүүллээ.
Дээрх 2 иргэнд Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 4, 5.1 дэх заалтуудын дагуу Зөрчлийн хэрэг нээж, үйл ажиллагааг зогсоох саналыг прокурорт хүргүүлэн ажиллаж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.
Эх сурвалж: НМХГ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайхан зөвлөөд үйлдвэрлэлийг үргэлжлүүлээрэй. Сайхан ажил хийж байж. Зөвшөөрөл авах учраа олохгүй басйан. Аль эсвэл авах гээд хөөц�##�даж басйан байж мэднэ. Яагаад гэвэл тийм зөвшөөрлтйн бичиг зарим нь их удаж байж гардаг. Зөвшөөрлөө хүлээсээ
Зөвшөөрлөө хүлээсээр байт�##� зуны цаг дуусах гээд яарсан юм болов уу? Түүхий эд нь зуны цагт л сайн олдоно шүү дээ. Дэмжээд зөвлөөд өгөө.
Улаанхуаранд бас байна мах гэж хачин өнгөтэй юм оруулж байдаг ш�##�гах нь зүйтэй.хиам хийдэг бололтой