Нийгмийн

Тавантолгойн ордын бүтээн байгуулалттай танилцлаа

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар болон УУХҮЯ, ЗТХЯ, Зэвсэгт хүчний жанжин штаб, Монголын төмөр зам ТӨХК, “Энержи ресурс” ХХК, “Тавантолгой” ХК,  “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн төлөөлөгчид 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн уурхайн үйл ажиллагаа, Тавантолгойн ордын бүтээн байгуулалттай танилцлаа.  

Уулзалтын үеэр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг компанийн үйл ажиллагааны талаар товч танилцуулга хийж, компаниас санхүүжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрүүдийн явцын талаар мэдээлэл өгөв.  

Тавантолгойн ордыг хөгжүүлэх “Тавантолгой-Гашуунсухайт”, “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр зам, авто зам, нүүрс баяжуулах үйлдвэр, ачилтын нэгдсэн төв зэрэг төслүүдийг хэрэгжүүлэгч байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангах, Тавантолгойн ордын гадаргын нэгдсэн төлөвлөгөөг баталгаажуулах тал дээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хэмжээнд хамтарч ажиллахаар харилцан тохиролцлоо.

Эх сурвалж: “Эрдэнэс Тавантолгой” ХК

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button