ДЭЛХИЙСПОРТ

Гаднын хэвлэл манай тамирчныг Кристиано Рональдутай зүйрлэжээ

Монголын хөл бөмбөгийн холбоо цахим хуудастаа Португалийн хэвлэл манай тамирчныг Кристиано Рональдутай зүйрлэсэн талаар бичжээ.

Тодруулбал Үндэсний нэгдүгээр лигийн тоглолтод манай BCH Lions баг “Хоромхон” багтай өрсөлдөх үеэр манай тал өрсөлдөгчөө 4:0 харьцаатай хожсон байна. Үүнд тамирчин Б.Мөнх-Эрдэнэ онцгой тоглолт хийжээ. Энэ талаар МХБ, “Б.Мөнх-Эрдэнэ дубль хийсэн бөгөөд тэрбээр хоёр гоолынхоо нэгийг унаж татан хаалганд шигтгэсэн” гэж бичсэн байна.

Тэгвэл Португалийн хэвлэл Б.Мөнх-Эрдэнийн тоглолтыг бичихдээ, “Монголоос бидэнд Кристиано Роналдугийнх мэт унаж татсан гоолыг илгээлээ. “BCH Lions” багийн энэ гоол дэлхийд юм дуулгахаар харагдаж байна. Португальчууд Монголын хөл бөмбөгийн талаар ойлголт багатай, харин энэ гоол цаашид анхааралтай ажиглах хэрэгтэй гэдгийг ойлгууллаа” гэжээ.

Тоглолтын бичлэгийг үзэх холбоос: https://mycujoo.tv/en/view/highlight/ck9de67i40fjit3080yzmf6d8?g=1bG5RH8lYlAC151fkvfviHmLObH&list=1JHyw5It0l60bIui3TzaAfjlSg7

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button