Нийгмийн

ХӨСҮТ: 421 хүнд шинжилгээ хийхэд КОРОНАВИРУС ИЛРЭЭГҮЙ

Өнөөдөр /2020.09.07/ Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллийг хийлээ.

Мэдээллийн үеэр ЭМЯ-ны Хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

“Авсралийн Мелбурн хотод халдвар авагсдын тоо буурсан. Израйль улсад халдварын нөхцөл байдал муудсан бөгөөд халдвар аваад эдгэрсэн хүмүүсийг сайн дураар нь шинээр өвчлөгсдийг асруулахаар болжээ. Франц улсад улаан бүс тогтоож, хатуу дэглэмд шилжжээ. Сингапур улсад амны хаалт зүүх, хүн хоорондын зай бариагүй үйлчилгээний газруудыг торгох, үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээг авч байна. Манай улсын хувьд 365 хүн тусгаарлах ажиглалтад орсон бөгөөд 652 хүн гэрийн ажиглалт руу шилжсэн. Цэргийн төв эмнэлэгт нэг хүний биеийн байдал хүнд, эмчилгээг авч байна гэв.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

“421 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Дархан-Уул аймагт тусгаарлагдаж буй 6, Ачаа тээврийн 20 жолооч, Дорноговь Замын-Үүдэд тусгаарлагдсан 107,  Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан гурван хүнээс коронавирусийн шинжилгээ авахад вирус илрээгүй гэв. Монгол улсад батлагдсан тохиолдол 310, эдгэрсэн 296 байна. Цэргийн төв эмнэлэгт эмчлэгдэж буй иргэний биеийн байдал хүнд, эмчилгээ хийлгэж байна гэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button