Нийслэлийн намын дэд дарга Н.Алтаншагай гэж хэн бэ

НИТХ-ын сонгуульд өрсөлдөх 45 нэр дэвшигчээ МАН өнгөрсөн шөнө 00.00 цагаас өмнө амжиж тодруулан, өнөөдөр олон нийтэд нэрийг нь танилцууллаа.
Нэр дэвшигчдийн 73.3 хувь буюу 33 нь анх удаа нэр дэвшиж буй залуучууд байгаа юм. Тэдний нэг бол Нийслэлийн МАН-ын дэд дарга Н.Алтаншагай.
Анх удаа нэр дэвшиж байгаа ч МАН-ын хувьд, улстөрчийн хувьд шинэ хүн биш ажээ.
2004 онд МАН-д элссэн тэрбээр нийслэлийн МАН-ын даргын туслахаас ажлын гараагаа эхэлж, намын улс төрийн ажилтан, СХД-ийн намын хорооны дэд дарга, 23 дугаар үүрийн дарга, СХД-ийн Засаг даргын орлогчоор ажиллаж байгаад 2017 онд болсон МАН-ын Бага хурлын шийдвэрээр нийслэлийн МАН-ын дэд даргаар сонгогдсон.
Өөрөөр хэлбэл намын анхан, дунд, нийслэл гээд гурван ч шатанд ажилласан туршлагатай хүн НИТХ-ын сонгуульд Сонгинохайрханчуудыг төлөөлөн ажиллахаар нэр дэвшиж байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бизнес хийж хүн цалинжуулж үзээгүй, төрийн албанд ажилсан туршлагагүй нөхөр байна. Цүнх барьж, хор найруулж л явжээ дээ
Ene uh sain zaluu shvv
Шударга сайн залуу
МАНд шударга хүн дээшилхүү цүнх дагаж гүйж байж л юманд хүрэх байхдаа
Цүнх баригч л байна
Боловсрол харах гэтэл байдаггүй юм уу? Нам дотроо яаж жирийх нь бидэнд хамаагүй.
Нийслэлийн засаг даргаал сонгоход олонх болуул хэрэгтэй гэхээс иргэдэд нийслэлийн гишүүн хэн бх нь ямар хамаа бна
Ямар сүртэй гарчиг вэ.
Харах царайны ямар ч боловсролгүй дарга дагаж далдайсан хор найруулж сурсан л баагий байна. Худалдагдсан Игүүр сайт ичих тун!
Үг дуу цөөтэй ч заримч мундаг залуу.
Ажлын туршлагатай боловсролтой чадварлаг залуудаа
Монгол ардын намын шат шатны сонгуулийн ялалтын ард энэ хүн л чухам хамаг ажлыг нугалж төр засаг тогтвортой түмэн олон тайван ажиллахад хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн хүн. Чухам ийм л мундаг хүн болохоор нийслэлийн намын хорооноосоо сонгогдож төр түшилцэх эрхийг олгосон байх.
Энэ лидер гэвэл би ерөнхийлөгч байна. Арай ч дээ