СПОРТ

Хакүхо, Какүрю нар намрын башёг өнжинө

Японы нийслэл Токио хот дахь “Таманой” дэвжээний 18 сүмочоос коронавирусийн халдвар илэрсэн тухай мэдээлэгдсэн. “Таманой” дэвжээний нэгэн бөхөөс өнгөрсөн бямба гарагт халдвар илэрснээс хойш 32 бөхөд шинжилгээ хийснээс 18 хүний шинжилгээний хариу эерэг гарсан билээ.

Халдвар илэрсэн 19 бөхийн 12-т хөнгөн шинж тэмдэг илэрсэн тул эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Халдварын ямар нэгэн шинж илрээгүй үлдсэн долоон бөх дэвжээндээ тусгаарлагдсан байна.

Токио хотноо энэ долоо хоногийн ням гарагт эхлэх намрын башёг “Таманой” дэвжээний бүх бөх өнжихөөр болжээ.

Мөн их аварга Хакүхо, Какүрю нар бэртлийн улмаас намрын башёг өнжихөөр болсон гэж эх сурвалжийн мэдээлснийг “Kyodo” агентлаг иш татан уламжилжээ.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ОР
ОР

БОЛЬМООР ЮМ

Холбоотой мэдээ

Back to top button