СПОРТ

Н.Төгсцогт тулаанаа хийж байна

Мэргэжлийн боксын IBO холбооны аварга, МУГТ “King Tug” хочит Нямбаярын Төгсцогт дэлхийн ринг дээрх замналын 13 дахь тулаанаа хийж байна. Тэрбээр энэхүү тулаандаа ялалт байгуулбал WBC холбооны аваргын бүсийн төлөө Гари Расселлтай дахин хүч үзэх эрхтэй болох юм.

Энэ удаа түүний өрсөлдөгчөөр Барбадос улсын тамирчин Кобиа Брийди байх бөгөөд өдгөө 28 настай тэрээр 2014 онд мэргэжлийн бокс руу шилжиж, нийт 15 тулаан хийснээс бүх тулаандаа ялалт байгуулжээ. Тэр дундаа таван өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авсан хүчирхэг тамирчин юм. Анх гарсан төлөвлөгөөний дагуу Н.Төгсцогттой Мексикийн боксчин Эдуардо Рамирестэй тулалдах байсан ч тэрээр тулаанаас хоёр долоо хоногийн өмнө коронавирус тусч тулалдах боломжгүй болжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button