16 их наядын алдагдалтай ч 5-50 саяар цалинждаг ТӨХК-ийн захирлуудын хэрэглээг танана уу, Ерөнхий сайд аа

16 ИХ НАЯДЫН ӨРӨНД ОРСОН ТӨХК-ИУДЫН ЗАХИРЛУУД 5-50 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИН АВДАГ
Хэдэн жилийн өмнө “Монголросцветмет”-ийн Гүйцэтгэх захирал нь урамшлуулал, нэмэлттэйгээ нийлээд 38.2 саяар цалинжиж, “УБТЗ” ХНН-ийн дарга жилд 280 сая төгрөгөөр цай уудаг мэдээлэл баримтаар дэлгэгдэж байв. Эдүгээ,
- “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Х.Бадамсүрэн 49 сая төгрөг,
- Тус үйлдвэрийн орлогч захирлууд 28-12 сая төгрөг,
- “Эрдэнэс Тавантолгой” -н захирал Б.Ганхуяг 28 сая төгрөгийн цалинтай байгаа аж.
Голч дүнгээрээ ТӨХК-иудын захирлууд эдүгээ 5-40 орчим сая төгрөгөөр цалинжиж байна. Харин нийслэл хотыг цэвэрлэдэг ТҮК-ийн ажилчид 1 сая төгрөгөөр цалинжиж, гар дээрээ 800 мянга орчим төгрөг л авч байна.
ҮАГ-аас саяхан Төрийн болон орон нутгийн өмчит компаниудын өр 16 их наядад хүрсэн талаар мэлээлэв. Компани нь алдагдалтай, өртэй ажиллаад байхад ч захирал нь асар өндөр хангамжтай суудаг энэ гаж тогтолцоо ТӨХК-иуд тогтоод нэлээд удаж буй.
Бүр “Эрдэнэт үйлдвэр”-ийг ОХУ-ын талтай хамтран эзэмшиж байх үед Б.Ганзориг тэргүүтэй захирлууд 50 сая орчмоор цалинжиж байсан түүхтэй. Харин хаа очиж, Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газраас ТӨХК-иудын захирлуудыг 5-10 сая төгрөгийн цалинтай бол 30-60 хувь бууруулах шийдвэр гаргаж хэрэгжүүлсэн түүхтэй. Улмаар байр орон сууцны нөхцөл сайжруулах, нэг удаагийн буцалтгүй тусламж зэрэг их хэмжээний мөнгөн шагнал бүхий нэмэлт хангамж олгохыг зогсоож байв. Энэ хориг эдүгээ сэргэжээ.
ТӨБЗГ-ын дарга асан Ц.Ням-Осорын байнгын хорооны хуралдаан дээр өгч байсан доорх бичлэгээс харахад, ТӨХК-иудын 90 орчим хувь нь дотоодын бизнес эрхлэгчидтэй өрсөлддөг мөртлөө алдагдал хүлээж төсөвт ачаалал үүсгэдэг, захирлууд нь өндөр хангамжаа эдлэхийн тулд цалингаа зээлээд тавьчихдаг гажуу зуршилтай. “Эрдэнэт” үйлдвэрийн захирал 10 мянган евро, ХААБ-ийн захирал 9.5 сая зэргээр өгсөж, олон төрлийн урамшуулал авч байжээ. ТӨБЗГ-аас дарга нарын том машин унадаг, үнэтэй орон сууц авахуулдаг байдлыг ч халсан байдаг. Гэвч эл агентлаг дарга сольсоор, эдүгээ өмчүүдийг хянаж байсан тогтолцоо хэт бүдгэрэхэд хүрээд буй.
-ТӨХК-ИУДЫН ӨР 16 ИХ НАЯД ДАВСАН НЬ ЗАХИРЛУУДТАЙ ХОЛБООТОЙ-
Засаг төр солигдохтой зэрэгцээд, ТӨХК-иудын захирлууд цалин хангамжаа урамшуулал нэрээр нэмэх, ахуйгаа тэлэх зэргээр дураараа тоглосон дүр зураг эндээс харагддаг. АТГ уг асуудлыг шалгаж, Засгийн газарт зөвлөмж хүргүүлж байсан. Эл зөвлөмжийг ч эргэж харахаа засаг төр таг мартжээ.
Хоёр жилийн өмнө ТӨХК-иудын өр 14 их наяд байсан бол эдүгээ 106 компанийн өр 16 их наяд төгрөгт хүрчээ. Тодруулбал,
- Хөгжлийн банк 3.1 их наяд төгрөг,
- Төрийн банк 3.1 их наяд төгрөг,
- Эрдэнэс Монгол 2.7 их наяд төгрөг (Нийт 13 охин компанитай. Дийлэнх нь судалгааны компани байна),
- ЭТТ 2 их наяд төгрөг,
- Монголын төмөр зам 1.3 их наяд төгрөг,
- ДЦС 590 тэрбум
- УБТЗ 522 тэрбум төгрөгийн зээлтэй.
МАН 2016 онд ялсны дараа ТӨХК-иудын өр 4 их наяд давж байснаа тэр ондоо 2.5 их наяд, 2017 онд 700 тэрбумаар буурч, цэвэр ашиг 859 тэрбумаар өссөн үзүүлэлттэй гарч байв. Улмаар ТОП-100-д 18 компани нь шалгарч явсан бол 2020 оноос ТӨХК-иудын өр 14 их наяд давж, улмаар 2 их наядаар өссөн байна. Зүрх нь гэнэт сайдаж тэгснээ бүр дор ордог хүн шиг энхэл донхол замаар ТӨХК-иудыг чухамдаа захирлууд нь л явуулдаг. Төрийн албанд орох гэж иргэд баахан шалгалт шүүлэг болж байхад ТӨХК-иудын захирлууд улстөрчдийн шахаасаар шууд томилогддог. Очсон хойноо “Улсын мөнгө уйлдаггүй” жишгээр тоглож өгдөг тогтсон заншилтай.
Үүнд уг нь ТӨБЗГ хяналт тавьж, жимбийтэл нь сайжруулж явах ёстой. Гэвч ТӨБЗГ-ыг сүүлийн хоёр жилд удирдсан дарга нар нь сулруулсаар, эдүгээ Б.Цэнгэл гэх албан тушаалын найр хэссэн, будаатай хуурганы даргатай болсон. Ийм байдлаар төрийн өмчүүд унаж, эзэнгүй газар бузгай загнах үлгэрээр ТУЗ-ийн гишүүн, зөвлөх, орлогч нэрээр ТӨХК-иудыг шимэгчид асар их олширсон билээ. Тиймдээ ч өрийн хэмжээ нь 16 их наяд давж, Ерөнхий сайд нь түүнийг хувийн хэвшлийн өртэй хольж хутгаж ярьж суух болов.
ДҮГНЭЛТИЙН ОРОНД: Улстөрийн нөлөө их байдаг учраас захирлууд орон сууц, унаа тэрэг, утасны хэрэглээ, урамшуулал цалин зэргээ зүгээр л дураараа нэмээд сууж байдаг. ТУЗ нэртэй хэдэн хүн ирж суугаад л, зардлыг өсгөхийг зөвшөөрдөг гажуудал сүүлийн жилүүдэд улам газар авлаа.
Жагсагчдад амласанчлан дарга нарын тансаг хэрэглээг үнэхээр танах гэж байгаа бол Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар ТӨХК-иудын захирлуудын цалинг ил зарлах хэрэгтэй. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “ТӨХК-иудын захирлуудын хангамжийн мэдээллийг хүсэхээр нууцын дардастай ирүүлдэг” гэж чуулган дээр удаа дараа тодотгож байв. Эдүгээ үүнийг ил ярьж, яамд, агентлагийн зардлаас хол давсан өмчийн байгууллагуудаа цэгцлэх хэрэгтэй. Олон нийт ч үүнийг дэмжих юм.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яагг зөв. Баахан юмаар хангуулаар л байдаг компани нь өриэй төрийн угжин сахиусууд юм уу хааашаа юм
ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН ДАРГА НАР НЬ ЦАЛИН ИХТЭЙ , БАЙГУУЛЛАГА НЬ БАНКИНД ӨР ИХТЭЙ ГЭДЭГ НЬ
ҮНЭН ДЭЭ . СОНГУУЛИАР ЯЛСАН НАМ нь МЭДЛЭГ МУУТАЙ , ИДЭХ СОНИРХОЛТОЙ НАМДАА ХАНДИВ ӨРГӨСӨН ,ШАРХАА НӨХӨХ САНААРХАЛТАЙ , ЦҮНХ БАРИГЧДААР ОЙР ОЙРХОН СОЛЬДОГТ БАЙГАА ЮМ .ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИ ДУНД ТӨСВИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙДЭГ МЭРГЭЖИЛИЙН ХҮЧТЭЙ БАГ ХЭРЭГТЭЙ ЮМ ШИГ БАЙНА. МӨН 50 ХУВЬ ХУВЬЧЛАХ АСУУДАЛ БАЫЖ БОЛОХЫГ ҮГҮЙСГЭХГҮЙ БАЙНА .
УЛС ТӨРИЙН НАМ ТОМИЛОДОГ .ТОМИЛОГДСОН НӨХӨД ИДЭЖ УУХЫН ЗЭРЭГЦЭЭ АХ ДҮҮ ХАМААТАН САДАНГААРАА ТУХАЙН САЛБАРТ ТОГЛОЖ ӨГНӨ ШҮҮ ДЭЭ .БҮР ТУХАЙН САЛБАРТ ХЭРЭГГҮЙ ОРОН ТОО БИЙ БОЛГОЖ БАЙГААД ХУВИЙН КОМПАНИ МЭТ ААШЛАНА ГЭЭЧ. 51% ХУВЬЧЛАХ ХЭРЭГТЭЙ.ХУВЬ ДАВАМГАЙЛСАН БАЙДЛААР ХИЙХ ХЭРЭГТЭЙ. ТЭГЭХГҮЙ БОЛ ТӨР ДАВАМГАЙЛСАН ГЭЭД БАС ТОМОРОХ БАЙХ .ТЭГВЭЛ ДАРГА НАРАА ӨӨРСДӨӨ ТОМИЛДОГ БОЛНО.АШИГТАЙ АЖИЛЛУУЛАХ ГЭЖ ҮЗНЭ.ШУРГАА , ШАХАА , ИДЭЖ УУХ ХУМИГДАНА .БҮР БОЛОХГҮЙ БОЛ ӨРӨНД ОРУУЛАХГҮЙ БАЙХ АРГА ХАЙНА ШҮҮ ДЭЭ.
Том компаниуд естой дураараа дургиж бндаа, цомийн шоронд суулгаачээ ,идэж уусанын улсын тосовт эргуулэн толуулэх хэрэгтэй!!!
тэгчихээд мглын дундажцалин 2 сая гээд хуцаад бгаа улс даа,
Zahiraluud ni het undur tsalin abah esgui ni zub!
Gebch tolgoi deer buuh haruytslaga ni mash undur shuu!
Зөв асуудал тавьжээ. Энэ өндөр цалингийн нийгмийн ач тусыг иргэдэд ойлгуулах гарц,шийдэл байхгүй юм бол зохих хязгаарлалт дариу хийе.ТУЗ ,гүй/захирал хоёр нэг кармаатай байдгийг иргэд мэддэг болсон .ТЭХДЭЭ АЖИЛЧДЫН ЦАЛИНГ НЭМЭХ ЗАМААР ШИЙДВЭЛ ХАМГИЙН ӨГӨӨЖ ТЭР.тӨР,КОМПАНЫ ТАВЬСАН ӨРИЙГ 3,2 САЯ ХҮНД ХУВААЖ ТАВИАД ИРГЭДИЙГ АЙЛГАЖ БАЙДАГ МУНХАГ АРГАА ХУМИХ ХЭРЭГТЭЙ.зЭЭЛИЙГ ЗӨВ АШИГЛАХ Л ЧУХАЛ.АМЕРИК ИРГЭН НАСАН ТУРШДАА ЗЭЭЛТЭЙ,НАСАН ТУРШДАА ХАНГАЛУУН АМЬДАРЧ БАЙНА.кОМПАНУУД МӨН АДИЛ.үүНИЙГ МЭДДЭГ ХҮМҮҮС ҮГЭЭ ХЭЛЭЭЧ.зЭЭЛИЙН МЕНЖЕМЕНТ ХАМГИЙН ЧУХАЛ ШҮҮ ДЭЭ. Хүрэлсүх,Оюунэрдэнэ,Хүрэлбаатар нарын тууштай,зоригтой бодлогыг хот,дүүргийн удирдлагууд эрчимтэй хэрэгжүүлээсэй.Орон нутгийн сонгуулиар олигтой зоримог хүн гараасай.
Хичнээн ч атаархаж барьцаад хэрэггүй юм. Хүн хүн өөр байр суурь эзэлдэг. Бүх хүүхэд О.Мишээл гэдэг хүүхэдтэй барьцаад, нэмэргүйтэй адил. Тэр хүүхэд олон улсын мат. олимпиадад орлцоод алтан медаль авчээ. Бүгд Ерөнхийлөгчтэй өөрийгөө харьцуулж атаархаад хэрэггүй. Ерөнхийлөгч ганцхан. Энэ хүмүүс материал баялаг үйлдвэрлэхийн тулд нарийн мэргэжлийн хүмүүстэй ажиллаж хөдөлгөж байгаа шүү дээ.
Алдагдалтай ажилладаг ТӨК уудыг хагас хувьчибал таанрна.Захиралын ах дүү хамаатан садны компани болж хувиран орж ирсэн мөнгийг дур мэдэн идэж ууж зарцуулан эцэст алдагдал ярьж суугаа дарга захиралуудтай хариуцлага тооцож, идсэн уусныг нь төлүүлэх хэрэгтэй.
Төрийн өмчит компани бол улс төрч хэмээх хулгайч нарын хулгай хийдэг газар . Захирлын цалингийн хагас нь намдаа өргөдөг хандивын эх үүсвэр болдог. Хувийн хэвшил дээр тулгуурлаж үйлдвэр үйлчилгээг хийхгүй бол авилгал хулгайн хэрэг тасрахгүй. Дээрхи хэргүүдийн эдийн засгийн үндэс нь төрийн нэртэй эзэнгүй өмч мөн. Тийм ч учраас хувийн өмчийг хөгжингүй орнуудад илүүтэй хөгжүүлж , хайрлаж хамгаалж байдаг юм.
Tegeed yu gej. Avna.
Ийм болтол нь энэ нөхөр хав дарсаар өөгшүүлсээр өдий хүртэл ажиллаж ирчээд одоо өөрийнхөө арьсыг хамгаалах заль гаргаж байна ийм зальтай этгээдүүд өөрсдөө мэдсээр байж ямар ч арга хэмжээ авдаггүй ийм байгаа юм гээд л сууж байна энэ өөрөө цалин хэд авч байна нууж далдлаж хамгаалж байгаа хүмүүсээсээ авилгал авч буй эсэхийг нэг бүрчлэн шалгах нь зөв шүү ажлыг өөрчлөх болж.
Үнэн ш тээ
Зөв асуудал хөнджээ
shuud deerees n hasah heregtei ene hed oorsdoo hezee ch hasahgui!
Huuson muruudul yarij hural hiij baihaar boditoi ajil hiigeecheee.hoshgorohoo boliod mashin tereg bish edgeer turiin nereer luivar hiigchdiinhee caling hasaad ard olnii shaardlagiig bielyyleechee.
Баламсүрэн өвгөнийг тэтгэвэгт нь гаргаачээ. Олон сайхан чадварлаг залуус байхад. Энэ өвгөнөөс юу авчихаад гаргаж чадахгүй,байнаа. Ерөнхий сайдаа
iim ih ortei baihad ingej tsalin abcn baigaa ni snudarga bus bna, er ni neg alban tusnaaaldaa 3-5 jil ajillasan zahirluudiig solih ni zuitei
МАН-Н ЭНЭ АЛДААГАА ЗАСАХГҮЙ БОЛ ТӨРИЙН ЭРГЭЛТ ХИЙЖ ЦОО ШИНЭ НИЙГЭМИЙГ ЭХЛҮҮЛЭЕ!!! ШИНЭ ҮЕ ЭДЭНТЭЙ ТООЦОО БОДОГ!!!
Наад цалин чинь авлигын шинжийг олсон шүү. Цалингийн дээд хязгаарыг тогтоо. Ажиллагсадын дундаж цалинтай уялдуул. Хөдөлмөрчин иргэдийн хөлс хүчийг ингэж сорж болохгүй.
tom mashin unahaa boliod uls oron hugjihgvi malnuudaa. enenees uur shiidchih yum algauu. bitvv teever gj zavaan luivaraa boliulache. vndesnii gd bga shunliin tulamnuudaa vnee vndeslelgvi nemehee boli gj heleech. bvh erh medel n bhad archaagvi tur.
Тавантолгой төмөр зам ХХК, Зүүнбаян төмөр зам ХХК -уудыг татан буулгах хэрэгтэй мөнгө угаах шилдэг байгууллага шүү. МТЗ ХХК байхад болно.
ТӨХК-дад цалингийн нэгдсэн сүлжээ байх ёстой байхгүй бол төрийн албан хаагчийн цалингийн сүлжээтэй адил захирал нь яамны газрын даргын түвшинд авахаар зохицуулж харин ажилчдыг хийснээр цалинжулах хэрэгтэй. 1980-аад онд би ачигч байхдаа 1200 төг авдаг байсан бол манай комбинатын дарга 1000 төг авдаг байсан нь шударга байв
харилцаа холбооны газар жилдээ 50-60 тэрбумийн цэвэр орлого олдог гэх захирал нь 20 саяын цалинтай бол мэдээж тэдний хурган дарганцарууд хэлтсийн дарга даргын туслах гэх мэтийн гарууд 6-8 саяын цалинтай нь ойлгомжтой харин тус салбарын хөдөө ажилладаг ажилчид нь 380-450 ххоронд авч байх харилцаа холбоо дээрээ их данхар бүтэцтэй илт
өнөөдөр төрийн дээд болон яам агентлагын газруудад нийт тэтгэвэрийн насны 3500 хүн давхар орлоготой ажиллаж байна ерөнхий сайдаа ер нь ийм тэтгэвэрийн насны хүмүүсийг нэн яаралтай чөлөөнд гаргах хэрэгтэй юм биш үү
ТӨХК ын захирлуудын бүгдийнх нь цалинг 2 оос 3 сая болгох хэрэгтэй . Өөрсдийгөө тэнгэрээс бууж ирсэн гээд бодчихсон хүмүүс байдаг юм бна лээ
Эндээс л их хэмнэлт гарна даа. Хэрэггүй юу ч хийдэггүй ажилгүй үд болж байхад ирж үзэгдээд 1 2 цаг болоод алга болчихдог хаагуур юу хийж явдаг нь мэдэгддэгүй өндөр цалин аваад явж байдаг нөхөд зөндөө л байдаг .
Төрийн гэх бүх юм руу дайраад байхийм. Хүй нэгдлийн үе рүү гээ орор юмуу. Арай 2012-2016 оны олон арван тэрбумын Зууны их луйьар болоогүй, болхгүй байх. Үүний оронд төрийн алба харин хүчирхэг байх нь ард түмэнд хэрэгтэй
Бадамсүрэн ганхуяг нар ямар гавьяа байгуулсан гэж ийм цалин авдаг байнаа хэн ч хийчих ажил шүү дээ
Iluu avsan tsaling butsaaj toluul tsaling 1500000 bolgo ymar davarsan hulgaichuud ve 2 hulgaich nam mongol ulsiig buren suiruulj bna yandaa yana gamshig bolj bna shuu
Хэн нэгнийг зөвтгөж буруутгах гэсэнгүй шүү, гэхдээ бичиглэгчид хандахад: УБТЗ чинь ТӨХК биш!!!
Хамтын нийгэмлэг маягаар ажилладаг .50% хувь нь хувьчлагдаагүй төр өмч хэлбэртэй байгаа юм.
Энэ хүн юү хэлнэ вэ? УБТЗ-ын Монгол улсын төрийн өмч 50 хувийг хэзээ хэнд хувьчилчихсэн юм бэ?
Мөн.Тал нь монголын тал нь оросын өмч.Тэгээд хувь нийлүүлсэн нийгэмлэг гэж явдаг даа.Сэтгэгдэл бичигчид хүний өөрийнхөө юмыг мэдэхгүй бүү юм бич
ХНН гээд захирхл гь 280 саяар цай ууж явах ёстой юу